solongonews
Харваачид эрхий мэргэнээ шалгарууллаа
2016-08-24 21:36
156 харваач эрхий мэргэнээ шалгаруулнам.

         Гурав дахь удаагийн  Ордосын Олон улсын наадмын “Спортын сугалаа нэрэмжит” сур харвах тэмцээн 8 дугаар сарын 23-ны өдөр эхэллээ.

        Тэмцээн 8 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Шиньжян, Мүгдэн, Хөххот, Бугат, Хөлөнбуйр, Хянган, Улаанхад, Улаанцав, Алшаа зэрэг муж орон, аймаг хот болон Ордосын хошуу дүүргээс хүрэлцэн ирсэн 156 харваач оролцож, орчин үеийн сур харвалт ба уламжлалт маягийн сур харвалт гэсэн хоёр төрлөөр уралдаж, анхны өдөр орчин үеийн сур харвалтын тэмцээнийг явуулжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монгол АПП
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл