solongonews
Чан Жэн-VII зөөгч пуужингаар хөөргөнө
2016-06-22 20:11
Чан Жэн-VII зөөгч пуужингийн босоогоор тээвэрлэх ажил болов.

Чан Жэн-VII зөөгч пуужин, түүний холбогдох тоног төхөөрөмж зэрэг нислэгийн бүтээгдэхүүнийг 5 дугаар сарын дундуур хөөргөх талбайд оруулж, нислэгийн үүргийн хэмжилт туршилтын хөтөлбөрийн дагуу, ерөнхий хэмжилт зэрэг технологийн бэлтгэл ажлыг дуусгав. 6 дугаар сарын 25-29-нд буюу боломжтой үедээ хөөргөхөөр төлөвлөж байгаа ба нислэгийн анхдагч туршилтын үүргийг биелүүлэхээр болсон байна.

Одоогоор Хай Наний Вэнь Чан сансрын хөөргөх талбайн систем, хяналт хэмжилтийн мэдээ холбооны систем, газардах талбайн систем зэрэг Чан Жэн-VII зөөгч пуужингаар нислэгийн анхдагч үүргээ гүйцэтгэх бэлтгэл ажлыг бүрэн биелүүлсэн байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл