solongonews
Хятадад 2024 онд 30 сая машин үйлдвэрлэж, 30 сая машин борлуулав
2024-01-12 09:56
Хятадад 2024 онд 30 сая машин үйлдвэрлэж, 30 сая машин борлуулав.

 

        Нарийвчлан бутархай тоогоор ярьвал Хятад улс өнгөрсөн онд 30 сая 161 мянган машин үйлдвэрлэжээ. Энэ тоо өмнөх оноос 11.6 хувиар өссөн дүн болж байна. Мөн өнгөрсөн жилд ийм олон машин үйлдвэрлэхийн зэрэгцээ 30 сая 94 мянган машин борлуулсан байна. Энэ гүйцэтгэл нь өмнөх оноос 12 хувиар өссөн дүн юм.

        Дотоодод ийм тоо гарч байгаатай зэрэгцэн өнгөрсөн онд 4.91 сая автомашин экспортолсон нь Хятад цаашдаа дэлхийн хамгийн том экспортлогч болох хэтийн төлвийг харуулж, экспорт өмнөх оноос 58 хувиар өсжээ. Хятад 2022 онд дэлхийн хоёр дахь том автомашин экспортлогч болсон гэж 11-ний өдөр Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос нийтэлсэн тоо баримтад дурджээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл