Дэлхий дээрх анх удаагийн аж ахуйн даяарчлалыг хэн авчирсан бэ? Дэлхийн систем дэх бүтэц ба эргэлт орчлын хүчин чадлыг хэн бий болгосон бэ?
МЭ-ний XIII зуунд монголчууд агуу мэргэн удирдагч Чингис хааны дайчлал дор, агтны нуруун дээр Ази, Европ хоёр тивийг дамнасан түүхэнд урьд өмнө нь байгаагүй хүчирхэг их хаант улсыг байгуулав. Гайхалтай нь, монголчууд зарим хаант улстай адилаар солир одон мэт түүхэн дээр хоромхон зуур оршин тогтноод арилчихсан биш, харин улс төрийн нэгдэл нь задарсан байдалд ч монголын бүх хаант улсууд нь холбооны улсын хэлбэр маягаар нэгдсэн байдлыг удаан хугацаанд хадгалж чаджээ. Ингэж хийж чадсан хамгийн чухал арга авцал нь юу вэ?
Арилжаа худалдааны эрхшээл бол амин судас болж байлаа
Монголчуудын байгуулсан төр бол нэгэн арилжаа худалдааны хаант улсад тооцогдох бөгөөд цаашид үүнийг бүх дэлхийн анхдагч аж ахуй, эдийн засгийн даяарчлалын үлгэр дууриал гэж болно. Магадгүй монголчуудын цэрэг дайны хүчирхэг эрхшээлтэй харьцуулбал арилжаа худалдааны салбарын ололт амжилт нь харьцангуй багад тооцогдох төдий. Гэхдээ нэгэн дэлхийн хэмжээний хаант улсын хувьд энэ нь оршин тогтнож чадах эсэхийн зангилааны асуудал болох юм.
XIII зуунаас өмнө өрнө дорнын ертөнцийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэлээд өндөр хэмжээнд хүрсэн байна. Ялангуяа тухайн үеийн Нангиад орон нь хөнгөн үйлдвэрийн төв болоод байсан болон харин хүнд аж үйлдвэр гэж үндсэндээ байхгүй байжээ. Шаазан сав, торго нэхмэлийн эд болон бусад өдөр тутмын амьдралын хэрэглээний зүйлсийг үйлдвэрлэх хүчин чадал нь ертөнцөд хосгүй байжээ. Тэр дундаа өрнийн язгууртан, шашнытүрүүчүүд нь Азын үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, шаардлагаар их, мөнгө их, худалдан авалт хийх хүчин чадлаар сайн байсан юм. Үүнтэй нэгэн адил Европын бүтээгдэхүүн нь ч Монголын язгууртнуудын сонирхлыг ихэд татах болсон байна. Гэхдээ зам тээврийн нөхцөл байдал амаргүй бөгөөд худалдаачдын аюулгүй байдлын баталгаа бүрэн хангагдаж чадаагүй байснаар монголчууд Ази, Европ хоёр тивийг эрхшээхээс өмнө, дорно өрнийн арилжаа худалдааны хэмжээ нь дэлхий дахины анхааралд нэг их хүрч чадаагүй байжээ.
Монголчууд арилжаа худалдааны аугаа хүчийг таньж мэдэв
Тариаланг эрхэмлэж, худалдааг хөнгөвчилдөг эртний уламжлалтай адилгүй. Монголчууд арилжаа худалдааны аугаа сүр хүчийг нэлээд эрт олж танив. Бизнесмен, худалдаачны байр суурийг сэхээтнээс өмнө тавьж байснаас гадна, монголчууд Чингис хааны үеэс эхлэн арилжаа худалдааг хөхүүлэн, Монголд ирж арилжаа хийдэг арилжаачдын багт олон талын хялбар нөхцөл байдал хангаж байв. Жишээлбэл бараа бүтээгдэхүүний солилцооны дэс дарааллыг хамгаалах, цэрэг томилж арилжаачдын багийн аюулгүй байдлыг хамгаалах, өртөө замд тааралдсан арилжаачдын багийн эрэлт хэрэгцээг хангах зэрэг. Үүгээр барахгүй татварын дүрэм горимд бас шинэчлэлт хийж, худалдаачид бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа тухайн газар орныхоо засгийн газар 3.3-7 хувийн ашиг орлогын татвар тушаавал болно. Харин өнгөрсөнтэй адилаар элдэв зүйлийн татвар төлөхгүй байдаг. Онгоц завьнызөөвөрлөх хэмжээ нь морин тэрэгнээс хол давуу болохоор Хубилай хааны үед онгоц үйлдвэрлэх салбар ихээр хөгжиж, улмаар Арабын хойг, Египет зэрэг газар оронтой бүр арилжаа худалдааны түншлэлийн харьцаа байгуулжээ. Венецийн эд бараа маш хялбархнаар Юань гүрний үеийн Лүөян хотод хүрдэг бөгөөд нэг их нарийн будлиантай албан бичиг баримт хэрэглэхгүй байв. Дэлхийд алдартай хөх алаг шаазанг бол монголчуудын шүтдэг хөх өнгө болон цагаан өнгөтэй уялдуулан, Жин Де суурингийн шаазан таваг сав урлах мэргэжил болон Иран улсын кобальт хөх өнгийн ширдмэл материалтай уялдуулж дэлхийн түүхэнд анх бүтээсэн юм.
Олон төрлийн систем нь худалдааны хаант улсын хөгжилд суурь тавив
Арилжаа худалдааны хаант улсаа ухуулан сурталчлах болон бараа бүтээгдэхүүний гүйлгээнд тус үзүүлэх зорилгоор Хубилай хаан Хятадын Сүн гүрний үед хэрэглэгдэж байсан цаасан зоосыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэн ашиглав. Цаасан зоос хэрэглэснээс үүдэж мөнгөн гүйлгээний хямрал болон худалдааны хямрал гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор монголчууд дорвитой шийдвэр, онцгой аргаар итгэмжийн системийг баталгаажуулжээ. Жишээлбэл, худалдаачид бизнесмен дампуурснаас болж өр ширнээс зайлж, арилжаа худалдааны итгэмжийн системийн дүрэм горимыг эвдэж болохгүй. Хэрвээ нэгэн бизнесмен, наймаачин худалдаачин гурван удаа дампуурснаа олон нийтэд зарлавал алах ялаар шийтгэгдэх аюултай байдаг. Хожим нь Мин гүрэн байгуулагдаад дахиад төмөр зоосоо нөхөн сэргээж хэрэглэх болов. Үүнээс үзэхэд Мин гүрний худалдаа нь Юань гүрнийх шиг хөгжөөгүй байв. Энэ үед өрнийнхөн ч цаасан зоос гэдэг нь ямар зүйл байдгийг нь ч мэдэхгүй байсан юм.
Монгол хаант улсын үед илэрсэн худалдааны систем, зам тээврийн систем, татвар хуралдааны систем, мөнгөний гүйлгээний систем нь их хаант улсын хөгжил бадралд суурь тавьж өгсөн байв. Америкийн эрдэмтэн Зак Везирафорд монгол хаант гүрэн нь үнэндээ орчин үеийн соёл иргэншлийн онцлогтой, монголчууд дэлхийн хэмжээний арилжаа худалдааны эзэрхлийг байгуулжээ. Тэр дундаа хэдийгээр сүүлийн үед доройтож эхэлсэн ч мөн л хүчирхэг их цэргийн хүчтэй байжээ. Тэдний хүн амын тоо нь нийт эрхшээсэн газар нутаг дээрх хүн амын тооноос нэлээд цөөн (бараг л 1: 1000) байсан боловч тэд ноёрхлын байр сууриа баттай хамгаалж чадсан гэж оновчтой дүгнэж гаргасан байна.
Монгол арилжаа худалдааны хаант улсын урагшлалтыг зогсоов
Монгол арилжаа худалдааны хаант улсын урагшлалт хижиг тахлаас болоод дутуу дулимаг зогсов. Холбогдсон бичиг материалаас үзэхэд хулганын хижиг (харлаж үхэх өвчин) нь Хятад улсын өмнөд бүс нутаг орноос дэлгэрчээ. МЭ-ний XIV зууны үед өвчний бактери нь монгол цэрэг болон худалдаачдын багаар ачаалагч болгож, Италийн Женэвад хүрэв. Хүмүүс энэхүү халдварт өвчнийг тусгаарлаж оршин тогтнуулах аргаар л аргацааж байлаа. Хот хоорондын, газар орон хоорондын, улс орон хоорондын харилцаа, нягтралыг бүгд цаазалснаас болж, монгол хаант улсын нэгдсэн худалдааны систем нь нэг мөсөн задарч эхэлжээ. Цэргийн хүч нь буурч, арилжаа худалдааны загвар нь задарснаас монголчуудын эрхшээл нь шинэ хүчин зүйлд түшиглэх шаардлагатай болсон байна. Тиймээс тэд тухайн орон нутгийн шашин суртахуунтай нь нягтруулан уялдуулж, улмаар ноёрхлоо үргэлжлэн хамгаалахыг зорьжээ. Дундад дорнод оронд байгуулагдсан Алтан Ордны хаант улс, Ил хаант улс нь Исламын шашныг шүтэж, Хятад орон дахь Юань гүрэн нь Төвдөөс дамжсан бурхан шашныг шүтэх болов. Энэ нь тухай газар нутгийн эсэргүүцэх хөдөлгөөнийг тасралтгүй үүсгэхэд хүргэсэн бөгөөд өөрсдийн уугуул шүтээндээ түшиглэж, холбоот улсын хэлбэртэй байсан Монгол хаант улс ийнхүү задарсан байна.
“Дэлхийн систем”-д бүтэц болон эргэлдэх хүч олгов
Монгол хаант улс нь хэдийгээр доройтсон боловч Монгол хаант улсын байгуулсан дэлхийн систем нь одоог хүртэл уламжлагдсаар байна. Японы Европ Азийн түүхийн эрдэмтэн Сүгиямаа Масаки: - Хубилай хаан дэлхий дээрх хамгийн эрт, орчин үед ч нөлөө бүхий ач холбогдолтой “дэлхийн систем”-ийг байгуулжээ. Монгол хаант улс нь энэхүү дэлхийн системд бүтэц болон орчил хөдөлгөөн бүхий хүчин зүйлийг хангажээ. Тэр тусмаа Ази, Африк, Европ нь түүхнээ анх удаагаа хуурай замаар буюу эх газрын замаар томоохон хэмжээний түншлэлийн харилцаа байгуулж, “дэлхийн даяарчлал”-ыг биелүүлж, улмаар улс төр, эдийн засаг, соёл гэгээрэл, арилжаа худалдаа зэрэг олон салбарт өрнө дорнын солилцоо, хамтын ажиллагаа урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хөгжсөн байна.
Монгол хаант улс задарсны дараа өрнө дорнын холбоо нь хэсэг хугацаанд Ислам улсад таслагджээ. Гэвч өрнө дорныг холбохыг сэдэх буюу нөхцөл боломж бүрддэг л юм бол яах араггүй урагш хөгждөг нь нийгмийн хэвлэгдээгүй хууль билээ. Тэр утгаараа Европынхон сүүлийн үед өчнөөн их үрэгдэл гаргасан ч далайн замаар дорнынхонтой өргөнөөр харилцаа холбоо байгуулж эхэлсний дараа XIX зуун болон XX зууны эцсээр, хоёр удаагийн аж ахуй, эдийн засгийн даяарчлалыг бий болгосон юм. Гэхдээ энэ нь Монгол хаант улсын үеийнхнийг дуурайлгасан хэлбэр төдий юм. Харин бид сүүлийн үед өнгөрсөн дэлхийн системийн тухай мөрөөдөл ба идэвхтэйгээр шинийг санаачилсны ачаар өнөөгийн дэлхийн системийг бий болгосон юм.
