Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл
2015-12-28 18:21
Хүссэн ажил, мөрөөдөлдөө эмэгтэйчүүд бид байнга тэмүүлдэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өдөр бүр ижил төрлийн зөвөлгөө, мэдээлэл хүрдэг боловч бодит байдал дээр хэрэгжүүлдэг нь ховор. Тэгэхээр мөрөөдлийн ажилдаа амжилт гаргах аргыг хүргэж байна. Одооноос ярих биш хэрэгжүүлье.
1. Ажлыг хөнгөн хийж, үр дүнг гарга.
Хүмүүс аливаа зүйлийг хийхдээ өөрт хэцүү мэтээр хийдэг. Гэхдээ ямар ч ажлыг хөнгөн, өөрт хүндрэл учруулахгүй. Цагаа зөв зохицуулж хийх хэрэгтэй.
2. Гадагш гарахдаа сайхан гутлаа өмс.
Чиний яаж алхдаг маш чухал. Тухайн нөхцөл байдалдаа тохируулан яаж алхаж, хөдөлж байгаа байдал хүмүүсийн хараанд өртдөг. Тийм ч учраас ажлын өрөөндөө дор хаяж 6 ээлжийн солих гутлыг байршуул. Ингэснээр ямар үед аль гутлаа сонгож өмсөхөд чинь сонголт бий болно. Сонголт, хувцаслалтаар хүнийг үнэлдэг.
3. Өөрийгөө илэрхийлж сур.
Гэртээ нээлттэй харилцдаг хэрнээ гадагш бусадтай харилцахдаа чимээгүй, дуугүй хүн байдаг. Энэ үед бусад өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, өөртөө итгэлтэй байхад хэсэг хүмүүс санаа бодлоо илэрхийлж чадахгүй “боолгуулж” байдаг. Тэгвэл өөртөө итгэлтэй байхын үндэс бол нүд рүү нь харж байгаад ярих юм.
4. Бие биеийнхээ санаа бодлыг сонсож, хүндэтгэх.
Бид дээрх зөвөлгөө, санаа бүрийг хангалттай сонсдог. Гэхдээ бид хэрэгжүүлж чаддаггүй. Иймээс зөвхөн уншаад өнгөрөх биш одооноос хэрэгжүүлж эхэлье. Хүнийг сонсдоггүй хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Та хэдэн ч настай, ямар ч албан тушаалтай байсан. Хүнийш сонсох хэрэгтэй.
5. Хэвийн биш шинэ зүйлс рүү тэмүүл.
Тогтсон нэгэн хэвийн ажлыг сонгох шаардлагагүй. Хүн нэгэн хэвийн зүйлд дасах нь хөгжих, шинийг эрэлхийлэх боломжийг тэр чигт нь хязгаарладаг. Иймээс тогтмол шинэ зүйл рүү тэмүүл.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
