solongonews
Хятадын хурдтай хөгжил
2022-11-30 21:32
Хятадын хурдтай хөгжил

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улс зам тээвэр, ус ашиглалт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад хурдацтай ахиц дэвшил гаргаж, улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргаатай холбоотой олон чухал төсөл хэрэгжиж, ашиглалтад оров. Хятадын зам, Хятадын далайн боомт, Хятадын өндөр хурдны төмөр зам, Хятадын том нисэх онгоц...

Хятадын хурд дэлхийг гайхшируулж байна. Олны анхаарлыг ихээр татсан эдгээр томоохон төслүүд нь бэрхшээлийг даван туулж, хөлсөө урсган, оюун ухаанаа шингээсэн бүтээн байгуулагчидтай салшгүй холбоотой. Эдгээр нь улсын нэрийн хуудас болдог төдийгүй Хятадын ард түмний итгэл юм. Энэ бүхэн Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдацтай хөгжлийг харуулахаас гадна Хятад улсын бүх талын хүч чадал, үндэсний өөртөө итгэх итгэл тасралтгүй дээшилж байгааг харуулж байна.   

   Хурдны төмөр зам мөрөн тэнгисийг дамнан суналзаж байна      

 

Хятадын төмөр замын 14-р товчооны Гуанжань төмөр замын төслийн ерөнхий инженер Гао Шыжюнь өглөөний 08 цаг 10 минутад хонгилоор алхан газар доогуур 30 метрийн гүнд орших "Юншин" нэрэмжит ТВМ-д оров. Гао Шыжюнь Гуанжань өндөр хурдны төмөр замын хяналтын гол төсөл болох Жаньжян булангийн далай доорх туннелийн бүтээн байгуулалтад оролцож байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө "Юншин" нэрэмжит ТВМ нь Жаньжян булангийн гол сувгийн малталтын ажлыг гүйцэтгээд өдөрт 14 метрээр Жаньжяны хойд өртөө рүү урагшлав. Гао Шыжюнь хэлэхдээ “ТВМ ашиглаж  хонгил ухах нь далайн экологийн орчныг сүйтгэх, усан замд үзүүлэх нөлөөллөөс зайлсхийх бөгөөд Жаньжян хотын бүсийн газрын хөрсөнд үзүүлэх нөлөөллийг бууруулж чадна. Төслийн барилгын ажил дууссаны дараа Жаньжян булан "хот руу зорчих" өндөр хурдны галт тэрэгний замыг тавьж, хүмүүсийн зорчих ая тухыг хангана” гэлээ.

2017 онд Гао Шыжюнь баг хамт олноо удирдан 12.64 метр диаметр бүхий том диаметртэй ТВМ ашиглан Бээжингийн гол бүсэд газар доогуур ажиллаж, 6020 метр урт бүхий Бээжин-Жанжякөү хурдны төмөр замын Чинхуа цэцэрлэгт хүрээлэнгийн туннелийг ухжээ.

2021 оны эцэс гэхэд Хятадын төмөр замын ашиглалтын миль 150 мянган километрээс давсан бол үүнээс өндөр хурдны галт тэрэгний ашиглалтын миль 40 мянган километрээс давжээ. Томоохон ТВМ машины технологийг давтан хөгжүүлснээр өндөр хурдны галт тэрэг хотын гол хэсгийг "чимээгүй" туулаад зогсохгүй ирээдүйд тэнгисийн доогуур "мөрөн, далайг шумбан гатлах" боломжтой болно.

“Том ТВМ нь өндөр хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтад олон боломжийг бүрдүүлдэг төдийгүй газар доорх тээврийн гол судсыг нээж байна" гэж Гао Шыжюнь ярив.

 

Бэрхшээлийг даван туулж, том далан барив

 

2016 оны эхээр инженер Ван Кэшян Шилүөдүгийн усан цахилгаан станцаас хөдөлж, Жиньша голыг сөрөн явж Байхэтаньд хүрч, Байхэтань хотын барилгын газрын далангийн цутгалтын ажлыг хариуцах болжээ. 2017 оны 04 үгээр сард цутгалтын ажил эхэлсэн бөгөөд 2021 оны 06 дугаар сард Байхэтань усан цахилгаан станцын эхний агрегатууд хугацаандаа, аюулгүй ашиглалтад орсон. Сая киловаттын хүчин чадалтай усан хүрдний цахилгаан станцын агрегатууд өндөр хурдтайгаар эргэлдэж, нэг цаг ажилласны дараа 1 сая киловатт цаг цэвэр цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм. 100 давхар асар бүхий өндөр далан цутгаснаас одоог хүртэл нэг ч удаа температурын хагарал гараагүй нь Ван Кэшяныг ихэд баярлуулав.

Үнэн хэрэгтээ Ван Кэшян болон барилгын багийнхан Байхэтанийг анх хараад дэлхийн зэрэглэлийн цутгалтын хүндрэлийн асуудалтай тулгарсан. Мөн салбарын хувьд энэ талаар урьд өмнөх туршлага байгаагүй юм. Ван Кэшян багаа удирдан олон арван удаа техникийг баталгаажуулж, газар дээр нь туршилт хийн цементлэх явцад ухаалаг цутгалтын системийн судалгаа, хэрэглээг гүйцэтгэсэн нь зуурмагийн барилгын чанарыг баталгаажуулжээ.

Одоогийн байдлаар Байхэтань усан цахилгаан станцын бүх шугамыг цементлэх ажлыг оргилд нь тултал цутгаж байна. Хятадын Гурван хавцлын корпорацын Байхэтань төслийн барилгын газрын далангийн төслийн хэлтсийн орлогч дарга Ван Кэшян ихэд догдлон "Далангийн цутгалтын ажил нэг нэг метрээр хурдтай өрнөж байгааг хараад өдрөөс өдөрт өсөн торниж байгаа хүүхдээ харсан юм шиг бахархал төрүүлж байна” гэжээ.

Ойрын хугацаанд тэрээр далан дээр байнга очиж хяналт шалгалт хийжээ. Байхэтань усан цахилгаан станцын усны түвшин өдөр бүр нэмэгдэж байгаа бөгөөд тун удахгүй 825 метрийн хэвийн байдалд хүрэх болно.

 

Том онгоц үүлэн дунд нисэн дүүлэв

 

880 км - Энэ бол дотоодын том оврын зорчигч тээврийн С919 онгоцны нэг цагийн дотор аялах зай юм. Жао Жычян бол С919 төрлийн гэрчилгээг шалгах бүлгийн туршилтын нисгэгч бөгөөд "Хутганы үзүүр дээрх бүжигчин" хэмээх цолтой. Туршилтын нислэгийн талаар тэрээр "Хэцүү бөгөөд аюултай" гэж байв.

Энэ оны эхээр С919 онгоцны байгалийн мөстөлтийг баталгаажуулах туршилтын нислэг албан ёсоор эхэлсэн.

"Тэр үед бид бараг өдөр бүр үүлийг хөөж нисдэг байсан" гэж Жао Жычян ярив.

Үүлэнд мөстөх нөхцөлийг хангасан усны дуслууд байж болох бөгөөд энэ нь ердийн нислэгийн үеэр зайлсхийх ёстой цаг агаарын нөхцөл юм. Гэхдээ байгалийн мөстлөгийн туршилтыг хийхдээ үүлнээс зайлсхийж чадахгүй төдийгүй "үүлийг хөөж нисдэг".

2017 оны 05 дугаар сард С919 анхны нислэгээ амжилттай хийв. Сүүлийн таван жилийн нислэгийн туршилтын үе шатанд зургаан туршилтын онгоц хэд хэдэн туршилтыг хийж дуусгасан. 

Нислэгийн үеэр эрчим хүч, цахилгаан болон бусад системийг иж бүрэн шалгаж, зогсолт, байгалийн мөстөлт, өндөр температур, өндөр хүйтэн зэрэг эрс тэс нөхцөлд агаарын хөлгийн аюулгүй, найдвартай байдлыг шалгасан.

Энэ оны 05 дугаар сарын

14-ний өдрийн 06 цаг 52 минутад С919 том оврын зорчигч тээврийн долоо дахь нисэх онгоц Шанхайн Пүдүн нисэх онгоцны буудлаас хөөрч, 09 цаг 54 минутад аюулгүй газардав. Энэ нь Хятадын Худалдааны нисэх онгоцны корпорац хэрэглэгчдэд хүргэсэн С919 том оврын зорчигч тээврийн онгоцны анхны нислэгийн туршилт амжилттай болсныг харуулж байгаа юм. 09 дүгээр сарын 29-нд Хятадын Иргэний Нисэхийн Удирдах Газар Хятадын Худалдааны нисэх онгоцны корпорацад С919 том оврын зорчигч тээврийн онгоцны загварын гэрчилгээг олгожээ.

 

Умард хязгаар нутгийн авто замын сүлжээ өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна

 

Хөххотын шинэ нисэх онгоцны буудлын хурдны замын менежментийн ХХК-ийн  дэд менежер Фү Эрчюань танилцуулахдаа “Хөххотын нисэх онгоцны хурдны замын төсөл бол Хөххотын төвөөс шинэ нисэх онгоцны буудал хүртэлх цорын ганц хурдны зам юм. Ашиглалтад орсны дараа Бээжин-Төвөд, Бээжин-Шиньжян, Хөххот-Датүн зэрэг хурдны замтай холбогдож, Өвөр Монголын хурдны замын сүлжээний бүтцийг сайжруулах, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

 Өвөр Монгол нь зүүнээс баруун тийш 2400 орчим километр газар нутагтай бөгөөд газар нутаг өргөн уудам, хүн ам сийрэг. Авто зам нь тээврийн системийн бүтээн байгуулалтын гол хэсэг юм. 2021 оны эцэс гэхэд Өвөр Монголын хурдны замын нийт миль 213 мянган километрт хүрч, нэгдүгээр зэрэглэлийн хурдны зам 8984 километрт хүрч, улсдаа дөрөвдүгээрт, улсынхаа баруун бүсэд нэгдүгээрт оров.

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошууны иргэн Очир 2012 онд их сургуулиа дүүргэж, Бээжинд үлдэн ажиллажээ. Тэр үед шинэ жилээр төрсөн нутагтаа буцах нь түүний толгойны өвчин байсан. 400 гаруй километр зайг галт тэрэг, машинаар явахад хоёр өдөр зарцуулна. Харин Шилийнгол-Жанжякөү, Сөнид-Хуадэ хурдны зам нээгдсэнээр Очирын гэр лүүгээ буцах зам нь хамаагүй хялбар болжээ.

"Машинаар явахад ердөө 5 цаг гаруй л зарцуулдаг болсон" гэж тэрээр ярилаа.

 Шар мөрний эрэг дээрх Баяннуур хотын Хангин хойд хошуунд хөдөө аж ахуйн машин техникүүд хөдлөхөд бэлэн болжээ. "Бээжин-Шиньжяны хурдны замын Линьхэ-Байгэда хэсэг нээгдсэний дараа ачаа тээвэрлэх хугацаа 7 хоног байсныг 2 өдөр болгон богиносгов.

“Манай Diььlеr буюу хөдөө аж ахуйн зориулалттай машин техникүүдийг Ганьсү, Шиньжянд борлуулаад зогсохгүй Төв Ази, Өмнөд Азийн орнуудад борлуулсан" гэж Дабө хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн

ХХК-ийн худалдагч Лю Юе ярив.

 

Бэйбүгийн булангийн боомт нэгдүгээр зэрэглэлийг бий болгохоор хичээн ажиллаж байна

 

Гуанши мужийн Жуан үндэстний ӨЗО-ы Фандүний төмөр замын далай дамнасан том гүүрний барилгын ажил сүүлийн өдрүүдэд ид өрнөж байлаа. "Барилгын төсөл 2019 оны 04 дүгээр сард эхэлж, бид гурван ээлжээр ажиллан бүтээн байгуулалтын хугацаагаа дуусгалаа. Нийт шугамын гүүр, замын суурийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" гэж төслийг хариуцаж буй Ван Бө ярив.   

Бэйбү булангийн боомтын  далай, төмөр зам хосолсон тээврийн холболтын чухал хэсэг болох Фандүний төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулсан нь Бэйбү булангийн олон улсын гарцын бүтээн байгуулалтын төлөөлөл болсон үйл явдал билээ. Бэйбү булангийн боомт нь Хятадын дотоод нутгаас АСЕАН-ы орнуудад нэвтрэх хамгийн тохиромжтой гарц юм.

"Энэ оны 06 дугаар сарын 28-нд Бэйбү булангийн боомтын Чиньжөү боомтод албан ёсоор нээгдсэн дэлхийн анхны "И" хэлбэрийн бүтээл, Хятад улсын анхны далай, төмөр зам хосолсон тээврийн автомат чингэлэг терминал нь тээврийн үр ашгийг эрс дээшлүүлж, тээврийн зардлыг бууруулсан" гэж Чиньжөү Боомтын Гаалийн логистикийн хяналтын хэлтсийн дарга Жү Күйрүй ярилаа.

Энэ оны эхний найман сард Чиньжөү боомтын импорт, экспортын нийт хэмжээ 111 тэрбум 750 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.8 хувиар нэмэгдсэн бөгөөд үүний дотор Nеw Wеѕтеrn Lаnd-Sеа коридор дагуух мужуудын Чиньжөү боомтоор дамжин өнгөрөх далайн импорт, экспортын хэмжээ 68 тэрбум 560 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 92.3 хувиар нэмэгдсэн байна.

2011-2021 онд Бэйбү булангийн боомтын чингэлэг тээвэрлэлтийн жилийн дундаж өсөлт 23.3 хувьд хүрэв. Ли Яньчян хэлэхдээ: 

- “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эцэс гэхэд Бэйбү булангийн олон улсын гарцын барилгын ажил үндсэндээ дуусаж, дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн жишигт нийцсэн олон улсын зангилаа боомт болох болно гэжээ.

 

Найруулагч: Т.Б
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл