Үүнд, өвчнийг хүнд, хөнгөнөөр нь хуваарилж эмчлэх туршилтын цэг ажиллуулах, хэвтэж эмчлүүлсэн зардлын тооцоог аль ч орон нутагт хийж болох, өвчтөн эмчийн жороор эмийн сангаас эм худалдаж авах зэрэг агуулга багтаж байна.
Төрийн Зөвлөлийн Хэвлэлийн албанаас энэ сарын 23-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хороо, Төрийн Зөвлөлийн Эм эмнэлгийн өөрчлөлтийн албаны хүмүүс:
- 2017 онд Хятадын хотуудын 85 хувьд өвчнийг хүнд, хөнгөнөөр нь хуваарилж эмчлэх туршилтын цэг ажиллуулах болно. 2017 оны эцэс гэхэд Хятад улс шилжүүлж эмчлүүлэх тогтоолд нийцсэн өвчтөний бусад нутагт хэвтэж эмчлүүлсэн зардлыг шууд цайруулж тооцоо хийхийг үндсэнд нь биелүүлнэ гэж мэдэгдсэн байна.
