Тус тайланд: 2018 онд БНХАУ-ын эдийн засаг 6.6, БНСУ-ын эдийн засаг 2.9, Японы эдийн засаг 1.3 хувиар өснө. Энэ онд АСЕАН-ы орнуудаас Мьянмар улс эдийн засгийн өсөлтийн хурдаараа тэргүүлж, дараа нь Филиппин, Лаос, Камбож улс тус тус орох болно гэжээ.
Тайланд: Сүүлийн үед Зүүн Азийн эдийн засагт тулгарах хоёр эрсдэл гаднын хүчин зүйлсээс болно. Нэгд, Холбооны нөөцийн сан маш богино хугацаанд хүүгээ нэмэх гэж буй нь дэлхийн банк санхүүгийн нөхцөлийг улам хумих болно. Хоёрт, худалдааны хурцадмал байдал улам хүндэрнэ. Хэрэв эдгээр эрсдэл бодит мөргөлдөөнд хүргэвэл, хөрөнгө мөнгө гадагшаа урсаж, зээлийн өөрийн өртөг нэмэгдэн, худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжилд саад болж, улмаар эдийн засгийн өсөлтийг удаашруулах болно гэжээ.
Зүүн Азийн эдийн засаг 5.4 хувиар өснө
2018-05-03 16:40
АСЕАН хийгээд Хятад, Япон, Өмнөд Солонгосын макро эдийн засгийн судалгааны албаны 05-р сарын 03-нд нийтэлсэн ”2018 оны Зүүн Азийн эдийн засгийн хэтийн төлөвийн тухай тайлан”-д, эрчтэй дотоод хэрэгцээ, экспортын өсөлт, тогтвортой инфляц зэргээс шалтгаалж, 2018 онд Зүүн Азийн бүсийн эдийн засаг 5.4, 2019 онд 5.2 хувиар өснө хэмээн таамаглажээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
