
Саяхан гадаад, дотоодын сурвалжлагчдын багийнхан Күньмингийн ухаалаг үйлдвэрлэлийн байршлыг түргэмгэж байгаа төрийн өмчит "Yunnei Power" хөдөлгүүрүүдийн компанитай танилцсан байна.
Өнгөрсөн жил энэ компаний хөдөлгүүрийн гаралт сүүлийн 10 жилийн хугацааны хамгийн дээд цэгт хүрэв. Өнгөрсөгч он "Yunnei Power"-ийн хувьд хямралтай бөгөөд басхүү сайн боломж олгосон гэж үйлдвэрийн ажилтан танилцууллаа.
КОВИД-19-ийн цар тахлын нөлөөг даван туулж, Yunnei Power компани ажил, үйлдвэрлэлээ сэргээж, хөдөлгүүрийн сэлбэг хүрэлцэхгүй байсан байдал ба бүтээмж хангалтгүй зэрэг янз бүрийн бэрхшээлийг даван туулсан байна.
Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн эрэлтэд зориулан хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэх ажлыг түргэсгэж, бүтээгдэхүүний чанарыг улам сайжруулан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлсэн байна. Ялангуя, тус компаний бүтээсэн "National VI" хөдөлгүүр нь эко нүүрстөрөгчийн хэрэглээний чиг хандлагатай болсон тул дотоодын зах зээлд эрэлтэд зохицож захиалга ихтэй болов.

Үйлдвэрлэлийн тасагт машинуудын дуу их байсан ч ажилчдын тоо хэдхэн байлаа. Өмнө нь “Yunnei Power”-ийн ахмад ажилчид гар бичгээр техникийн стандарт, параметр, үйлдвэрлэлийн шаардлага зэрэг зүйлийг нарийвчлан тэмдэглэдэг байв. Харин өдгөө 300 гаруй сэлбэгээс бүрдсэн хөдөлгүүр нь автомашины үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ихэнх сэлбэгүүд нь урьдчилан тохируулсан үйлдвэрлэлийн загвар, ухаалаг тохируулалтаар угсарч болох болсон юм. Одоо улсын хэмжээнд борлуулалт ихтэй байгаа утаа ялгаруулах стандартыг хангасан "National VI" хөдөлгүүр, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй арилжааны автомашины бензин хөдөлгүүр ба эрлийз хөдөлгүүрүүд туршилтад орж, ухаалаг үйлдвэрлэлийн шугам, ухаалаг борлуулалт ба борлуулалтын дараах үйлчилгээ ч хангалттай болов.
Сүүлийн таван жилд Yunnei цахилгаан хөдөлгүүрийн бүтээгдэхүүний жилийн борлуулалт 217,500 ширхэгээс 600,000 ширхэг болж өслөө.
Yunnei Power нь аж үйлдвэрийн интернэт, том өгөгдөл, хиймэл оюун ухааныг эрчимтэй нэгтгэж чадсан байна.

