solongonews
​Жүн Наньшань туршлагаасаа хуваалцав
2020-08-21 10:16
​Жүн Наньшань туршлагаасаа хуваалцлаа.

  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 20-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр:

- ГХЯ 08-р сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн үндэсний хорооны өндөр төвшний мэргэжилтний багийн ахлагч, Хятадын инженерийн академийн академич Жүн Наньшань болон БНХАУ-д суугаа элчин сайдын яамны төлөөллүүдийг урьж, цахим уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлж, эмчлэх арга туршлагаас хуваалцсан юм. 158 элчин сайдын яамны төлөөлөл уулзалтад оролцсон гэж хэллээ.

Жао Лижянь:

- Академич Жүн Наньшань практик туршлага болон нарийн тоо баримтыг ашиглан, Хятад улсын туршлага, бодлогуудыг танилцуулж, эрт илрүүлж, эрт тусгаарлан, эрт оношилж, эрт эмчлэх зэрэг үр дүнтэй арга зам болон Хятадын уламжлалт анагаах болон Европ анагаахыг уялдуулан эмчилсэн байдлаа танилцууллаа гэж хэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл