Хятадын Үндэсний Төмөр замын Групп ХХК-иас сурвалжлагч: - 05-р сард Үндэсний Төмөр зам нь 299 сая тонн бараа бүтээгдэхүүн илгээжээ, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3,9 хувиар өссөн мөртөө өдөр тутмын дундаж тээвэрлэлт 9,63 сая тонн байсан бөгөөд энэ нь өндөр төвшний байдлаа үргэлжлүүлэн хадгалсан юм. Өдрийн ачааллын дундаж хэмжээ өнгөрсөн сараас 8.8 хувиар өссөн байж, үүнд 05-р сарын 29-нд 166 мянган тээврийн галт тэрэг ачаалагдсан бөгөөд энэ нь энэ жилийн хамгийн их ачаалалтай өдрийн дээд амжилтыг тогтоожээ.
Энэ жилээс нааш одоод болтол Үндэсний Төмөр зам нь нийт 1,39 тэрбум тонн бараа илгээж өнгөрсөн жилийн мөн үеэс 2,7 хувиар нэмэгдэж, үндэсний эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаа, иргэдийн үйлдвэрлэл, амьдралын хэрэгцээг хангахад эерэг хувь нэмэр оруулсан байна.
