БНХАУ-ын импорт, экспортын хэмжээ эхний долоон сард 8.6 хувиар өслөө
2018-08-09 21:39
БНХАУ-ын импорт, экспортын хэмжээ эхний долоон сард 8.6 хувиар өссөн байна.

Хятадын Гаалийн Ерөнхий Газрын гаргасан энэ сарын 08-ы өдрийн статистик мэдээгээр БНХАУ-ын импорт, экспортын бүтээгдэхүүний нийт үнэ 16.72 триллион юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 8.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Мөн худалдааны илүүдэл нь 30-аас дээш хувиар буурч, импорт, экспорт нь илүү тэнцвэртэй үргэлжлэн тогтвортой хөгжих хандлагатай байгаа аж. Тухайлбал: Экспорт 8.89 их наяд юаньд хүрч, 5 хувиар өссөн бол импорт 7.83 их наяд юаньд хүрч, 12.9 хувиар өссөн байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
