solongonews
Үрчлээний эсрэг №1 маск
2015-12-28 18:21
Хуурай болон тослог арьстай хүн бүрт тохирох, үрчлээний эсрэг хамгийн шилдэг органик бүтээгдэхүүн бол өргөст хэмх...

Нүүрний арьсыг гэрийн нөхцөлд дээд зэргээр чийгшүүлэх, үрчлээний эсрэг өөгүй, толигор эрүүл харагдуулах №1 маскыг бүсгүйчүүд та бүхэндээ толилуулах гэж байна. 

Өргөст хэмхийг ер нь дэлхийн олон орны бүсгүйчүүд урт хугацааны туршид үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн болгон ашиглаж ирсэн. Түүнд мэдээж чийгшүүлэх, нөсөө толбо бүдэгрүүлэх, үрчлээ тэнийлгэх үрэвслийг анагаах гэх мэт олон чадал байдаг ба витамин С, B1, B2, B6, В9, болон натри, цахиур, төмөр, фосфор, кали, иод, фтор агуулагддаг учир гоо сайхны бүтээгдэхүүнд төдийгүй хоол хүнсэнд ч түгээмэл хэрэглэдэг билээ.

Тиймээс та өнөөдрөөс эхлэн намрын налгар өдрүүд үргэлжилсэн, жимс ногоо илбэгшсэн энэ үеэр шинэхэн өргөст хэмхээр арьсаа тэтгээд, тэжээгээд аваарай. 

Гэртээ өргөст хэмхээр хэрхэн маск бэлтгэх вэ?
Өргөст хэмхийг бусад бүтээгдэхүүнтэй хослуулан жор бэлтгэн тослог болон хуурай арьсанд зориулан хэрхэн нүүрний маск бэлтгэхийг одоо та бүхэндээ танилцуулъя. 

Тослог арьсны маск

Хэрэгтэй зүйлс:
- Өндөг
- Өргөст хэмх

Бэлтгэх:
1. Өргөст хэмхээ цэвэрлэж,холигчоор эсвэл гараар жижиглэн нухаш болгоно. Илүүдэл шүүсийг салгаж авна. 
2. Бэлтгэсэн өргөст хэмхний нухаш дээрээ 1ш өндөгний цагааныг нэмж хутган сайтар холино.
3. Бэлтгэсэн хольцоо нүүрнийхээ арьсанд түрхэн 15 минут байлгаад хүйтэн усаар угаана.
Энэхүү маскний үйлчлэл нь нөхөн төлжүүлэх, арьсны эд эсийг сэргээх ба мэдээж үрчлээний эсрэг тэмцэхэд чинь туслах болно. 

Хуурай арьсны маск

Хэрэгтэй зүйлс:
- Чидун жимсний тос 2-3 ц/халбага  / оливийн тос /
- Өргөст хэмх

Бэлтгэх:

1. Өргөст хэмхээ цэвэрлэж,холигчоор эсвэл гараар жижиглэн нухаш болгоно.
2. Чидун жимсний тосоо нэмж, сайтар холино.
3. Нүүрэндээ түрхэнэ, 20 минут байлгаад угаана.
Чидун жимсний тос нь арьсыг чийгшүүлэх болон шарх үрэвс эдгээх үйл явцыг хурдасгах чадвартай байдаг. Энэ хоёр бүтээгдэхүүнийг хослол нь таньд гайхалтай үр дүнг мэдрүүлнэ. 

Энгийн, холимог арьсны маск
Энэ масканд нэмэлт орц шаардлагагүй бөгөөд ганцхан өргөст хэмх ашиглагдана. Бодит үр дүнг мэдрэхийг хүсвэл та шинэхэн өргөст хэмхний зүсмэлүүдээр маск тавих эсвэл өргөст хэмхний шүүсээр унтахынхаа өмнө мөн өглөө будахынхаа өмнө арчиж занших хэрэгтэй. 

Ингээд МОНГОЛЖИНГОО-гийн уншигч бүсгүйчүүд минь өөгүй эрүүл сайхан арьстaй болцгоогоорой. Амжилт!!!

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл