Орон нутгийн цагаар 03-р сарын 18-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И Веллингтонд Шинэ Зеландын Худалдааны сайд Макклейтэй уулзав.
Ван И хэлэхдээ,“Хятад, Шинэ Зеландын хооронд дипломат харилцаа эхэлснээс хойш хоёр тал үргэлж харилцан хүндэтгэх, харилцан хүлээцтэй байж,ард түмэнд ашиг хүртээх хамтын ажиллагааг гүнзгийрүүлсний улмаар Хятад,Шинэ Зеландын харилцаа нь хөгжсөн орнуудтай харилцах харилцаанд тэргүүлэх байр сууриа хадгалсаар ирж чаджээ.Хятад улс Шинэ Зеландтай хамтран Хятад,Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрийн шинэчилсэн хувилбарыг идэвхтэй хэрэгжүүлэх, үйлчилгээний худалдааны сөрөг жагсаалтын хэлэлцээрийг аль болох түргэн эхлүүлж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна.Нээлттэй байдал нь хөгжил дэвшилд хүргэдэг бол хаалттай байдал нь хоцронгуй байдлыг л авчирдаг билээ.Ирээдүйд Хятад улс үргэлжлэн нээлттэй байх бөгөөд Шинэ Зеландын талд нэн өргөн цар хүрээнд нээлттэй байх болно.Хоёр тал чөлөөт худалдааг хамгаалах, "эрсдэлгүй"гэх нэртэй нэг талыг үзэл, протекционизмыг эсэргүүцэж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгож, хоёр орны бизнес эрхлэгчдэд бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах ёстой”.
Макклей хэлэхдээ“Шинэ Зеланд, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хамтын ажиллагаа үр дүнтэй үр дүнд хүрч, хоёр ард түмэнд чухал ач тусыг авчирсан.Шинэ Зеланд улс Хятад улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний солилцоог хөнгөвчлөхөд бэлэн байна.Дэлхийд худалдааны саад тотгор, тодорхой бус байдал нэмэгдэж байгаа хэдий ч Хятад,Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрийн шинэчилсэн хувилбар нь маш их үлгэр жишээ ач холбогдолтой юм.Хоёр тал чөлөөт худалдааны зарчмыг баримталж, бүх төрлийн протекционизм, нэг талын үйлдлийг эсэргүүцэхийн төлөө хамтран ажиллах ёстой”.
