Өвөр Монголын адуу судлалын судлан ярилцах анхны хурал 01-р сарын 20-ны өдөр Хөххотод болов. Энэ удаагийн хурлыг Өвөр Монголын Адуу Судлалын Нийгэмлэгээс санаачилсан бол хуралд Өвөр Монголын их дээд сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн мэргэжилтэн, аймаг хотын адуун соёлын нийгэмлэгийн төлөөлөгчид болон малчдын төлөөлөгчдөөс бүрдсэн 150 гаруй хүн оролцжээ.
Хуралд оролцсон төлөөлөгчид монгол адуун соёл болон аялал жуулчлал, монгол адуун соёлын үндсэн бүтэц болон агуулга, монгол адууны тоочилсон музейн төсөл, үндэстний морин уралдаан, морин уралдааны эдийн засаг зэрэгтэй холбогдсон монгол адууны тухай олон сэдвээр судлан ярилцжээ. Хуралд мөн Өвөр Монголын сум багийн малчдаас урин оролцуулж, тэдний морь тэжээсэн, эмнэг сургасан, адууны аж үйлсийг хөгжүүлсэн туршлагаас нь хуваалцсан байна.
