solongonews
Урмын үгс
2015-12-28 18:21
Сайн байна уу, бүсгүй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би танд бага ч гэсэн ухаарал хайрлах урмын үгсийг хүргэж байна.
1. Хэнээс ч илүү үзэсгэлэнтэй уруултай болохыг хүсвэл эелдэг, сайхан үгс хэлж бай.
2. Сайхан нүдтэй болохыг хүсвэл зөөлөн харцаар бусдыг өөртөө тат.
3. Сайхан галбиртай болохыг хүсвэл хоолоо ганцаараа идэлгүй бусадтай хуваалцаж ид.
4. Итгэл хэрэгтэй үед БИ ганцаараа биш гэдгээ үргэлж санаж яв.
5. Хүнд үргэлж хайр халамж, энхрийлэл, урам зориг дутаж байдаг юм. Үүгээр дутсан нөхрөө хэзээ ч битгий хая.
6. Хэрэв танд хэн нэгний тусламж хэрэгтэй бол өөртөө тусла. Харин хожимын нэг өдөр танд 2 гар юуны учир заяасныг ойлгох болно. Нэг нь өөртөө туслах, нөгөө нь бусдад туслах.
7. Эмэгтэй хүний гоо сайхан хувцас, бие галбир, үсний засалтанд оршдоггүй юм. Харин нүдэнд оршдог юм. Нүд гэдэг зүрх сэтгэлийг нэвт харуулах сэтгэлийн цонх гэдэг.
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл