solongonews
Өвөр Монголын нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан яс олдов
2021-10-21 17:27
Өвөр Монголын нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан яс олдов.

Өвөр Монголын палеонтологийн чулуужсан үлдэгдлийг хамгаалах судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр саяхан тус хүрээлэн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймгийн Ма Зүншань нутагт Цэрдийн галавын үеийн палеонтологийн чулуужсан нөөцийн судалгаа хийсэн байна, одоогийн байдлаар палеонтологийн чулуужмал цуглуулах 10 цэгийг тогтоож, үүний дотроос үлэг гүрвэлийн авгалдайн харьцангуй бүрэн гүйцэд чулуужсан яс олсон байна.

09-р сараас эхлэн Өвөр Монголын палеонтологийн чулуужсан олдворыг хамгаалах судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд Ма Зүншань нутагт нэг сар гаруйн хугацаагаар шинжлэх ухааны судалгаа хийв, ингээд хээрийн судалгаа болон шинжлэх ухааны дүгнэлт хийхээр дамжин Цэрдийн галавын болон хожуу Юрийн галавын үеийн палеонтологийн чулуужсан ясыг цуглуулах 10 цэгийг тогтоож, Анкилозавр, Игуанодон зэрэг үлэг гүрвэл болон яст мэлхийн чулуужсан ясыг олж илрүүлсэн байна, тогтмол бус цуглуулгын ажлын явцад үлэг гүрвэлийн авгалдайн харьцангуй бүрэн гүйцэд чулуужсан ясыг олж илрүүлсэн байна. 

Өвөр Монголын палеонтологийн чулуужсан олдворыг хамгаалах судалгааны хүрээлэн нь цуглуулсан палеонтологийн чулуужсан олдворуудыг засан үнэлгээ өгч, Өвөр Монголын нутаг дэвсгэр дэх Цэрдийн галавын үеийн палеонтологийн чулуужсан ясны судалгааны цар хүрээ, гүнийг цаашид өргөжүүлж, энэ хугацааны биологийн хувьслын түүхэнд шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримт хангасан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл