Бэлтгэх жор:
Хуурай цагаан дарс 300 мл
Мөрөг загас 2000 гр
Цоохор майлзын үндэс 1 ш
Нимбэг 2 ш
Бөөрөнхий сонгино 2 ш
Цөцгийн тос 50 гр
Лууван 2 ш
Нунтаг хар перец 4 гр
Яншуйн үндэс 4 ш
Давс 4 гр
Гоньд 4 гр

Алхам 1
Шарсан загас бэлтгэхийн тулд шинэхэн мөрөг загас, цоохор майлзын үндэс, яншуйн үндэс, лууван, сонгино, давс, нунтаг хар перец, хуурай цагаан дарс, нимбэг хэрг болно.
Алхам 2
Ногоонуудаа угааж цэвэрлэнэ.
Алхам 3
Цөцгийн тосонд ногоонуудаа 15 минут байлгана.
Алхам 4
Хайруулын тавгандаа ногоонуудаа хийж өгнө. Дээгүүр нь загасаа тавина гэж бодох хрэгэтэй. Энэ нь ногоон суурь хийж байна гэж хэлж болно.
Алхам 5
Загасаа угааж цэвэрлэнэ. Дээгүүр нь нимбэгний шүүсээ цацна. Давслаад хар перецээр амтлана
Алхам 6
Загасныхаа нуруун дээгүүр 45 градусын налуутайгаар зүснэ. Загалмайных нь оронд зүсэм нимбэг хийнэ. Загасаа хайруулын тавгандаа хийгээд ногоогоор чигжиж 20 минут болгоно. Дэрээс нь дарсаа хийгээд халаасан шарах шүүгээнд 180 °C т 1 цаг шарна.
Алхам 7
Бүрэн болтол нь шарна. Болгож байх явцдаа дарсаа дээрээс нь хийнэ. Бэлэн болсон загасаа гаргаад бага зэрэг хөргөнө. Нимбэг болон ногоонуудаараа чимэглээд өдрийн эсвэл оройн хоолны алинд ч идэж болно.
