United Airlines,Air France, Air New Zealand зэргийг хамарсан 14 гадаадын агаарын тээврийн компани Хятад руу нисэх нислэгийн төлөвлөгөөгөө 06-р сарын 27-ны өдөр зарласан байна.
Коронавирус бүх дэлхийн хэмжээнд дэгдсэн байдалтай холбогдуулан агаарын тээврийн компаниуд нислэг хөөрөхөөс өмнө зорчигч бүрийн биеийн халууныг хянах бөгөөд маск тогтмол зүүх, зай барих талаар шаардлага гаргасан байна. Үүнээс гадна, Air France 10 хоногийн турш вирусыг устгах боломжтой шүршигчээр батлагдсан бүтээгдэхүүнийг ашиглан онгоцыг тогтмол халдваргүйжүүлэх тодорхой журам нэвтрүүлэх тухай зарласан байна. Бусад агаарын тээврийн компаниуд мөн онгоцны цэвэрлэгээ, ариутгал хийх тухай хатуу журмын дагуу ажиллахаар болсон байна.
