solongonews
Буухиа шууданд үйлчилдэг роботтой танилцана уу
2017-05-05 11:12
Хятадын Жэ Жян мужийн И-Ү хотын 700 гаруй ухаалаг робот нь буухиа роботын ангилан ялгах системийг бүрэлдүүлсэн байна.

Эдгээр ухаалаг роботын гадна байдал нь гэр цэвэрлэгдэг роботтой ойролцоо аж.

Буухиа робот 5 килограммаас дооших хүндтэй буухианд зориулсан бөгөөд QR кодыг ширвэх, хүндийг жигнэх, ангилан ялгах ажлуудыг гүйцэтгэж чаддаг аж. Үүнээс гадна саад тотгороос зайлсхийх болон автомат цэнэглэгчээ хайж өөрөө цэнэглэх чадавхтай. Өнөөдрийг болтол И-Ү, Тянь Жинь болон Линь И зэрэг хотууд энэхүү буухиа роботын ангилан ялгах системийг ашиглаж байгаа бөгөөд ангилан ялгах алдаа бага, үр дүн сайн, ажилтны 70 хувийн хөдөлмөрийг хэмнэж хүмүүсийн таашаалд хүрсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл