solongonews
Гурван талт хэлэлцээ хийнэ
2018-04-01 19:54
03-р сарын 31-нд Туркийн ерөнхийлөгчийн ордон мэдэгдэхдээ: 04-р сарын 04-нд тус улсын нийслэл Анкарад Турк, ОХУ, Иран гурван орны удирдагчид уулзаж, Сирийн асуудлыг судлан хэлэлцэнэ гэжээ.

Мэдэгдэлд: 04-р сарын 03-нд Туркийн ерөнхийлөгч Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар хоёр орны дээд зэрэглэлийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралд хамт оролцоно. Мөн 04-р сарын 03-нд Туркийн Аккую хэмээх анхны цөмийн цахилгаан станцын шав тавих ёслолд хоёр орны ерөнхийлөгч оролцож, тууз хайчилна гэжээ.


2017 оны 11-р сарын 22-нд ОХУ, Турк, Иран гурван орны ерөнхийлөгч ОХУ-ын Сочид хэлэлцээ хийсэн юм. Гурван тал Сирийн асуудлын сүүлийн ахиц, гарц зэрэг асуудлаар санал бодлоо солилцон, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Сирийн яриа хэлцлийн үндэсний хурал хуралдуулахыг санаачилсан байна. Энэ оны 01-р сарын 30-нд Сирийн яриа хэлцлийн үндэсний хурал Сочид болж, хуралд оролцсон талууд хамтарсан мэдэгдэл, уриа лоозон нийтэлж, Сирид Үндсэн хуулийн комисс байгуулахаар шийджээ. 


 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл