solongonews
“Хятад-Европ”-ын хил чиглэлийн галт тэрэг албан ёсоор нэвтрэв
2018-10-23 20:25
Тунляо хотын “Хятад-Европ”-ын хил чиглэлийн галт тэрэг албан ёсоор нэвтрэв.

Оросын банз ачсан “Бүс ба зам” дагуух “Хятад-Европ чиглэлийн галт тэрэг” Тунляо хотын Хорчин дүүрэгт ирснээр Тунляо хотын “Хятад-Европ”-ын хил чиглэлийн галт тэрэг албан ёсоор нэвтэрснийг харуулж байна.

Энэ оны эхээр Хорчин дүүрэг нь Хятадын төмөр замын контейнерын компани, Хятадын төмөр замын олон улсын тээврийн компани, Харбины төмөр замын товчоо групп компани, Шэньянгийн төмөр замын товчоо групп компани, Далянь гарам болон Манжуур боомт зэрэг байгууллага хоорондын давуу талт хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, хамтдаа зүтгэж, Тунляогийн “Хятад-Европ”-ын хил чиглэлийн гэлт тэргийг нэвтрүүлж, “Тунляо Манжуур Европ”-ын хил чиглэлийн галт тэрэг хоосон буцаж байсан асуудлыг үр ашигтай шийдсэн байна. Энэ сарын сүүлчээс өмнө Тунляогийн “Хятад-Европ”-ын хил чиглэлийн галт тэрэг ирэх буцах тус бүр хоёр цувааг дуусгах бөгөөд 11-р сараас эхлэн долоо хоногийн хэвийн ажиллагаатай болно.

Хорчин дүүрэг нь Оросын банз, хөнгөн цагааныг импортлохоор боломж болгож, Умард нутгийн логистикийн үйлчилгээний тогтолцоог илүү сайжруулж, Далянь болон Инкөү гарамтай холбож, цаашлан Хуадүн, Хуананий гарам хүртэл тэлнэ. Хөрөнгө оруулагчдыг татах ажиллагааг эрчимжүүлж, хөнгөн цагаан материал, модон материал боловсруулах аж үйлдвэрийн тойронд, гол чухал бүс нутаг, гол чухал аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа тохируулан хөрөнгө оруулагчийг татах болон тусгай сэдэвт хөрөнгө оруулагчдыг татах ажил өрнүүлж, дээд зэрэглэлийн нарийн боловсруулах аж ахуйн нэгжийг Хорчин дүүргийн аж үйлдвэрийн паркад цуглуулж, худалдаа, боловсруулалт, дамжуулах болон хуваан тараах зэргийг интеграцчилсан ерөнхий барааны төв болгон байгуулж, зүүн хойд Хятадын бүс нутгийн өндөр стандарт бүхий мод, хөнгөн цагаан хангах логистикийн бааз, дээд зэрэглэлийн үйлдвэрлэл боловсруулалтын бааз байгуулах болно.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл