
Хятад улсын Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ны Жүнвэй хотын Ша Пөтөү үзэсгэлэнгийн танхимын үүдэнд тухайн үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч байсан И Ли Ша Бай Фа Ниншягийн Жүнвэй хотын элсийг тогтоох ойн талбайн элсийг амжилттай тогтоож барьсан амжилтыг сайшаан шагнал гардуулсан зураг чулуун дээр сийлэгдсэн байдаг. Тийнхүү залуу үеийнхнийг элс цөлтэй тэмцэх ажилд идэвхтэй оролцохыг уриалсан байна. 1994 оны 06-р сард, И Ли Ша Бай Фа тэр үед Ниншягийн Жүнвэй хотын элсийг тогтоох талбайн дарга байсан Жан Кэжид “Дэлхийн байгаль орчныг хамгаалах 500 шилдэг” гэрчилгээ гардуулсан байдаг. Тэд бол тухайн жил зөвхөн элсийг тогтоон барьсан амжилтаараа сонгогдон орсон нэгж юм.
Өмнөх зууны 50-иад онд Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ны Жүнвэй хотын баруун болон умард хэсэг нь Тэнгэр элсээр хүрээлэгдэж, хотоос 6 км ойр зайд л элс шууран ирсэн түүхтэй.
Хятадын анхны элсэн дундуур аялах төмөр зам болох Бугат- Ланьжүө чиглэлийн төмөр замыг төсөвлөж барих үед Ша Пөтөү нь заавал дамжин өнгөрөх газруудын нэг байсан. Үе үеийн хүмүүсийн хатуу чанд эрэл хайгуулаар дамжин"Хятадын шоо" гэгдсэн улаан буудай тарьсан дөрвөлжин хэлбэрийн элс тогтоох аргыг амжилттай судлан тогтоов. Тийнхүү Тэнгэр элсийг 20 км зайд хойш ухруулж, Хятадын анхны элсэн дундуур аялах төмөр замаар 60 гаруй галт тэрэг тасралтгүй аялсан байна.
Эхлээд элсийг тогтоох хэрэгтэй
Жан Кэжи энэ жил 74 настай. Түүний ярианы сэдэв бүхэлдээ элс манхны тухай байлаа. Тэрээр гэрээсээ элстэй тэмцсэн түүхэн зургуудыг гаргаж тухайн жилүүдийн түүхээ эрэлцүүлсэн юм.
1955 онд Бугат- Ланьжүө чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Тус төмөр зам нь Жүнвэй хотын хязгаарт тэнгэр элсийг 6 удаа гатлах шаардлагатайн улмаас Ша Пөтөүгийн их элстэй хэсэгт машин унаа явахад маш их бэрхшээлтэй байв. 1958 онд Бугат- Ланьжүө чиглэлийн төмөр замын барилгын ажил дууссаны дараа тус төмөр замыг 30 жил ажиллахгүй элсэнд булагдана гэж гадаадын мэргэжилтнүүд таамаглаж байв.
Бугат- Ланьжүө чиглэлийн төмөр замын Ин Шүйчяогоос Ганьтан хүрэх хэсэгт элсэн манхан ил, ургамлын гарц нь 3 хувиас бага, хуурай элсний давхарга 10 см-ээс 30 см байснаас энэхүү онцгой хэсэгт “Чинша баг” хэмээх тусгай ажиллах баг тохируулав.
- Чинша баг30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй,төмөр замын элс хурсан хэсэгт өдөр шөнөгүй ажилладаг гэж Жан Кэжи ярьлаа.
1968 он гэхэд ажлын байраа 10 жил сахисан Чинша багийн ажилд өөрчлөлт гарсан байдаг. Хүмүүс улаан буудайг ашиглан дөрвөлжин хэлбэрийн элс тогтоох аргыг судлан гаргасан байна.
Элстэй тэмцэхэд эхлээд элсийг тогтоох хэрэгтэй. Анх элсийг тогтоох ойн талбай нь жижиг чулуу дэвсэх, bitumen болон шороог холих, өвс дэвсэх зэрэг янз бүрийн элс тогтоох арга туршсан боловч төдийлэн амжилт гарсангүй.
Харин улаан буудайг ашиглаж дөрвөлжин хэлбэрийн элс тогтоох аргыг санамсаргүй илрүүлсэн юм. 1957 онд элсийг тогтоох ойн талбайн ажилчид, судлаачид хамтдаа улаан буудай, сүрлээр материал болгон элсний саад бэрхшээлийг туулах тест хийсэн боловч мөн л хараахан амжилт гарсангүй. Харин элсэнд улаан буудайг хатган бичсэн “Элсийг тогтоох ойн талбай” гэсэн хятад бичиг бүхий дөрвөлжин хэлбэртэй нь ширүүн салхинд булагдаагүй хэвээр байсан нь үнэхээр санамсаргүй явдал байлаа.
Түүнээс санаа авч ойн талбайн ажилчид улаан буудайг ашиглан тойрог болон гурвалжин хэлбэртэй, морин туурайн хэлбэртэй гэх зэрэг элсийг тогтоох аргыг хайн судалсны эцэст улаан буудайг ашигласан дөрвөлжин хэлбэртэй элсийг тогтоох арга хамгийн үр дүнтэй байлаа.
Жан Кэжи ба түүний хамт олон өдөр бүр том том савласан улаан буудай үүрч элс рүү явдаг болов. Долоо, наймдугаар сар гэхэд өдөр бүр өглөөний дөрөв, таван цагт босож улаан буудай үүрэн ажилдаа гардаг байлаа.
- Улаан буудайгаа дөрвөлжин хэлбэрээр нягт суулгаж хатгана. Урт өргөнөөрөө нэг метрийн дөрвөлжин хэлбэрээр улаан буудайг нягт суулгаж хатгах нь элсийг тогтоох маш сайн арга гэж Жан Кэжи ярьж байлаа.
Довцгийг тэгшлэх зорилгоор довцгийн хормойг даган 3 хувийн 2 хэсэгт нь дөрвөлжин хэлбэрээр улаан буудай хатгаж,оройн 3 хувийн 1 хэсгийг салхины хүчийг ашиглан тэгшилж, дахин улаан буудайг ашиглаж дөрвөлжин хэлбэрээр элсийг тогтоосон байна.
1992 оноос хойш төмөр зам нэг ч удаа элсэнд булагдаагүй.
Өнөөдөр улаан буудай ашиглаж дөрвөлжин хэлбэрээр элсийг тогтоох загварыг амжилттай ашигласнаар Бугат-Ланьжүө чиглэлийн төмөр зам саадгүй аялж, элсэн шуургыг хот уруу нүүхээс сэргийлж чадсан байна. Жүнвэй хотын Ша Пөтөү ногоон өнгөөр хучигдаж, тухайн үед элсэн шуургаас шалтгаалан нутгаасаа нүүж явсан иргэд өнөөдөр буцаж ирлээ. Жан Кэжигийн том охин ч аавынхаа мөрөөр элс тогтоох ойн талбайд ажиллах болсон байна.
Мянга мянган ургамлын дотроос улаан буудайг элс тогтоох ургамлаар сонголоо
Сэтгүүлч Тэнгэр элсээр сурвалжлан явахдаа харгана, хуабан, салиу гэх зэрэг нэлээд хэдэн төрлийн ургамлыг шинээр мэдэж авчээ.
Харгана бол газрын хөрсөнд маш гүн сууж, 2 метр хэртэй өндөр ургадаг. Хуабаны үндэс 8-15 метр урт ургана. Салиу бол давсархаг хөрсөнд ургадаг цөөн тооны ургамлын нэг. Ганд тэсвэртэй, хонь мал хугалахад, хутгаар огтлоход, элсэнд булагдаад ч үхэхгүй, үер усанд тэсвэртэй байдгаараа салиу “Таван үхэхгүй” гэж нэрлэгдсэн онцгой чанартай. Үр үндэс нь хөгжсөн, газрын хөрснөөс доош хамгийн уртдаа 100 метр урт ургаж соёолдог учраас ойр хавийн элсээ тогтоон барих боломжтой.
Тан Шимин бол Жүнвэйгийн элстогтоох ойн талбайн орлогч дарга. Тэр:
- Одоогоор хэрэглэж байгаа улаан буудайг ашиглаж дөрвөлжин хэлбэрээр элс тогтоох арга бол өчнөөн олон аргаас сонгож авсан содон арга. Харгана, хуабан, салиу зэргийг тарих аргуудын аль аль нь дээр үеэс уламжилж ирсэн элсийг тогтоох эрэл хайгуул юм.
Жан Кэжи:
- Тэр нэг жил бид тавуулаа хуурай хүнс, ус үүрээд элсэнд орж элс тогтоох ургамал сонгохоор явсан юм. Элсэнд нэг суурь шинэ мод ургасныг олж хараад бид их баярлаж билээ. Тэр мод нь харахад ойр ч яваад очиход хэдэн зуун метр хол байсан. Буцах замд тэнгэр харанхуйлж би зүг чигээ олохоо больж, салхины чиглэлээр элснээс гарах замаа олсон юм.Элсэнд ороод нэлээд хол явснаа элснээс гарч ирээд сая мэдсэн дээ гэж дурсан ярьлаа.
Жүнвэйн элсийг тогтоох ойн талбайд талбайн түүх материал дундаас элс цөлтэй тэмцэх ажилд манлайлагч Жан Сүнлан Тэнгэр элсэнд нийт 9 удаа судалгаа хийсэн байна. Маш хүнд бэрх бартааг туулсаар эцэстээ арав гаруй ургамлын үр,ургамлын хатаамал авчирч, хуабан, харгана зэрэг зэрлэг ургамлыг илрүүлэн элс манханд ногоон байгууламж барих зорилгоор их хэмжээний чих мод бойжуулсан байна.
Өдөр бүр элсэнд арав гаруй километр явна гэдэг бол Тан Шиминий заавал биелүүлдэг хичээл. Тэр дундаа элс манхантай тэмцэх ажлын тухайд нэлээд олон арга эрэлхийлсэн байна. Нэг удаа элсэнд яваад их ядарч нэг мод олж тулаад харьж иржээ. Санамсаргүй гарын аяар авсан энэ модноос тэрээр “Элсэнд чих тарих төхөөрөмж”-г судлан бүтээсэн байна.
Одоогоор тус “Элсэнд чих тарих төхөөрөмж”-ийг Хятадын олон муж оронд ашиглаж байгаа бөгөөд улс оронд нийтдээ 60 сая юаниас дээш мөнгө хэмнэж өгсөн байна.
Хятадын шинжлэх ухааны академийн баруун хойд экологийн орчны нөөцийг судлах хүрээлэнгийн Ша Пөтөү элс судлах туршилтын станцад 36 тойрог хэлбэртэй lysimeter-г эмх цэгцтэй эгнүүлэн жагсааж, хоёр талд нь зам шугам тохируулан, өвс модыг усалдаг байна. Одоогоор энэ бол Хятад улсын хамгийн том усны тэнцвэршүүлэлтийн автомат системийг хянах систем юм. Үүгээр дамжин цөлийн ус, ургамлыг судлах, элстэй тэмцэх ажилд ашиглаж болно.
Өнөөдөр гэхэд Ша Пөтөү элстэй тэмцэх ажлын тал дээр нэлээд өндөр амжилтад хүрээд байна. 3000 мү/15мү=1га/ талбай экологи эмзэг газарт ногоон байгууламж байгуулан, бүс нутгийн иж бүрэн үзэсгэлэнгийн газар болж хувиран, өвс мод өндөр өндөр ургаж өнгө үзэмж нь төгөлдөр сайхан болсоор. Ойн хамгаалагч:
- Энэ хэсэг газарт үнэг, зээр зэрэгхээрийн ховор амьтад харагддаг болсон гэж сонирхуулж байлаа.
Улаан буудайг ашиглаж дөрвөлжин хэлбэрээр элс тогтоох аргыг гадаадынхан “Хятадын шоо“ гэдэг
Ша Пөтөү үзэмжийн бүсийн Ин Шүйчяо суурингийн Ша Пөтөү тосгон Ша Патөү үзэмжийн бүсээс 1 км зайтай байрладаг. Ша Пөтөүгийн 5A зэрэглэлийн аялал жуулчлалын нөөцийг ашиглаж, тус тосгон нь өнгөрсөн жил Соёл ба аялал жуулчлалын газар, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос баталсан анхны бүх Хятадын тосгоны аялал жуулчлалын чухал тосгоноор сонгогдсон байна.
Сэтгүүлч Ша Пөтөү тосгонд очиход шар цонхтой улаан тоосгон байшингууд жигдэрч, цэвэр тохилог зам мяралзан, төрөл бүрийн жимс өнгө нэмж, айл бүрийн хүрээ хашаа нь өөр өөрийн гэсэн өнгө онцлогтой цэмцгэр сайхан харагдана. Тус тосгоны иргэн Түн Фацан:
- Өнгөрсөн жилийн гийчин зочин хүлээн авсан орлого 400 мянган юаньд хүрсэн гэж хэллээ.
Тус тосгоны амралтын газар нь зочид гийчид хүлээн авах 16 өрөө байртай. Түүнийхээ эргэн тойронд алим, тоор зэрэг арав гаруй төрлийн жимс тарьж, түүгээрээ зочиддоо үнэ төлбөргүй хангадаг. Аялал жуулчлалын улирал болохоор бүх зочид буудлууд амрагчдаар дүүрч, Түн Фацан ч амралтын газартаа буудал цэвэрлэх, хоол хийх ажилд хүн авдаг байна.
Тус амралтын газар энэ жилийн хувьд халдварт өвчний онцгой байдлаас шалтгаалж 05-р сар гэхэд ажилласан байна.
- Сүүлийн хагас жилд хэвийн ажиллах болно. Манай тосгоны иргэн бүр бараг хоёр хувь ажил хийж орлого олдог, хувийн бизнес эрхлэхээс гадна амралтын газар ажиллуулдаг гэж Түн Фадүн ярьлаа.
Түн Фадүн үе дамжин энэ нутагт амьдарсаар ирсэн. Өмнөх зууны 80-аад оны үед хонины арьсаар хийсэн усанд аялдаг тээврийн хэрэгсэл ажиллуулж байсан бол одоо амралтын газар ажиллуулж байна.
- 1998 онд хонины арьсаар хийсэн усанд аялдаг тээврийн хэрэгсэл ажиллуулж 5000 гаруй юаний орлого олдог байсан. 2008 онд хонины арьсаар хийсэн усанд аялдаг тээврийн хэрэгсэл ажиллуулан 19 мянган юаний орлого олсон. Өнөөдрийн аялал жуулчлал “Хурдны зам” мэт хурдтай хөгжиж байна. Бидний амралтын газар жилд долоон сар ажилладаг. Нийт 70 мянган юаний орлого олж байна гэж ярьлаа.
- Амралтын газарт тэмээ унаж аялж болно. Эдгээр тэмээг тус нутгийн иргэд гадны орноос худалдаж авчирсан. Тэмээ бүр бараг 10 мянган юаний үнэтэй гэж Түн Фадүн амралтын газраа танилцуулав.
Ша Фөтөү аялал жуулчлалын үзэмжийн бүсийн ХХК-ний орлогч захирал Ян Фүгүй:
- Ша Фөтөүгийн ойролцоо амралтын газар ажиллуулж буй хүмүүс ч нэлээд мөнгө төгрөгтэй болсон. Хэсэг тариачид буйд газарт буй амралтын газарт нэлээд мөнгө төгрөгний хөрөнгө оруулалт хийж байна гэж танилцууллаа.
- Элс цөл, гол мөрөн, өндөр уул, ногоон байгууламж иж бүрдсэн Ша Фөтөү аялал жуулчлалын өвөрмөц нөөцтэй. Энэ нь байгалиас заяасан үзэмж, бас хүний уйгагүй хөдөлмөртэй салшгүй холбоотой гэж Ян Фүгүй ярьлаа.
Одоогийн байдлаар Жүнвэй нь 1.47 сая мү/15мү=1га/ талбай элсийг сааруулж, Ниншягийн Жүнвэй хотын хязгаар ойртсон Тэнгэр элсийг хойш 20 км-ээр ухраагаад байна. Ниншягийн Жүнвэйн элстэй тэмцэх ажил ур ухаан хөдөлмөр дэлхийн хүмүүсийн анхааралд нэгэнт оржээ. Үүнд, улаан буудайг ашиглан дөрвөлжин хэлбэрээр элс тогтоох аргыг гадаадынхан “Хятадын шоо“ гэж дүрслэн ярьдаг. Энэ аргыг 60 гаруй улс орны албаны хүмүүс, мэргэжилтнүүд ирж суралцсан байдаг. Хятадын худалдааны яам 2006 оноос эхлэн Ниншягийн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн шинжлэх ухааны академиар Арабын орнуудад цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, элстэй тэмцэх сургалт хийж, өнөөг хүртэл Арабын орнуудаас 220 гаруй мэргэжилтэн тус сургалтад хамрагдсан байдаг.
Элстэй тэмцэх тал дээр дэлхий нийтээрээ Хятад улсыг харж байна.Хятад улсад Жүнвэй Ша Фөтөү зэргийн элс цөлтэй тэмцсэн үлгэр жишээ, элсийг сааруулах хөтөлбөр нэмэгдсээр байна. Тэдний энэхүү амжилт,үйл ажиллагаа ньулс орон, бүс нутгийн хүмүүст итгэл найдвар, ногоон ирээдүйг илгээсээр байна.
Зургийн тайлбар:
Бугат хот- Ланьжүө чиглэлийн төмөр замын галт тэрэг Жүнвэй хотын Ша Фөтөү бүс нутаар дамжин өнгөрнө
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛЮ ШИПИН
