Америк Афганистанд байгаа цэргээ татах хугацааг зарлалаа
2021-04-16 10:12
Америкийн Ерөнхийлөгч Байден Америк 05-р сарын 01-нээс эхлэн Афганистанд байгаа цэргээ эмх цэгцтэй татна гэж зарлалаа.
Америкийн Ерөнхийлөгч Байден Америк 05-р сарын 01-нээс эхлэн Афганистанд байгаа цэргээ эмх цэгцтэй татах бөгөөд энэ оны 09-р сарын 11-нээс өмнө бүгдийг татна гэдгээ 04 дүгээр сарын 14-ний өдөр зарлалаа.
Афганистаны Ерөнхийлөгч Гани мөн өдөр хэлэхдээ:
- Америкийн талын шийдвэрийг Афганистаны Засгийн газар хүндэтгэж байгаа бөгөөд Афганистаны энхийн үйл явцын төлөө Америк, НАТО-той хамтран ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Афганистаны үндэсний батлан хамгаалалт болон аюулгүйн хүчин эх орон, ард түмнээ хамгаалах бүрэн чадвартай гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
