solongonews
Байгаль орчны яам энэ оны байгаль орчны өдөрлөгийн гол сэдвийг нийтэллээ
2017-04-28 11:00
Синьхуа агентлагийн мэдээлснээр Байгаль орчныг хамгаалах хуульд жил бүрийн 6-р сарын 5-ныг байгаль орчны өдөрлөг болгохоор тогтсон байна.

 Байгаль орчныг хамгаалах яам 27-ны өдөр энэ оны байгаль орчны өдөрлөгийг "Цэвэр ус, цэнхэр тэнгэр бол бидний ирээдүй" уриан дор явуулахаар тогтоод байгаа юм.

Байгаль орчны яамны албаны хүний танилцуулснаар, ХКН-ын XVIII их хурлаас хойш ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, байгаль орчныг хамгаалах асуудлыг ихэд хүндэтгэж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг улс орны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан юм. Улмаар инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хөгжлийн үр бүтээмжийг хамтдаа хүртэх хөгжлийн 5 ойлголт дэвшүүлж, Хятадын экологи, байгаль орчны чанар аажмаар сайжирсан байна. Гэвч ерөнхий байдлаас харахад Хятадын экологи соёл иргэншлийн бүтээн байгуулалт, байгаль орчныг хамгаалах явдал нь мөн л эдийн засаг, нийгмийн хөгжлөөс хоцорч, зарим газарт эдийн засгийн хөгжлийг чухалчилж, байгаль орчныг хамгаалах ажлыг хөнгөвчилж байна. Экологи, байгаль орчны чанар нь ард түмний хүсэл эрмэлзэлтэй их зөрөөтэй байна гэж илэрхийллээ.

Эх сурвалжаас үзвэл байгаль орчны өдөрлөгийн хугацаанд Байгаль орчны яам байгаль орчныг хамгаалах тухай иж бүрэн үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл