solongonews
Тайланд маягийн тахианы далавч
2016-08-05 11:08
Тайланд маягийн тахианы далавч

Орц:

Тахианы далавч- 2 кг
Оливын тос- 2-3 халбага
Давс- тал халбага
Перец- тал халбага
Чили соус- тал аяга
Цагаан цуу- аяганы дөрөвний нэг
Кокосын сүү- аяганы дөрөвний нэг
Бор элсэн чихэр- 3 халбага
Сармис- 3 хумс
Газрын самрын тос- 1 халбага
Цагаан гаа- 1 халбага
Соё соус- тал халбага
Нимбэг- 1 ширхэг
Самар- аяганы дөрөвний нэг
Клинтро- тал аяга
Ногоон сонгино- 4 багц

Хийх арга:

Тахианы далавчаа давс, перецээр амталж тавиарай. Харин чили соус, цагаан цуу, кокосын сүү, элсэн чихэр, сармис, цагаан гаа, газрын самрын тос, соё соус болон нимбэгний шүүс зэргээ сайтар хутгаж тавих ёстой аж. Хайруулын тавгандаа тосоо хийж, тахианы далавчаа хоёр талаар нь 2-3 минут хуурч гаргаж аваарай. Одоо харин хайруулын тавгандаа урьдчилан бэлтгэсэн соусаа хийн, халаагаад тахианы далавчаа буцаан хийж 25-30 минут чанах юм. Далавчаа болмогц дээрээс нь хэрчсэн клинтро, ногоон сонгино болон самраа цацаж, өнгө үзэмж, амт чанарыг нь нэмэгдүүлж болно.

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : www.caak.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл