
Цяо Лин паалангаар бүрсэн шаазан хийж байгаа нь
Фахуа нь баримал, уран зураг зэрэг урлагийг нэгтгэсэн нэгэн төрлийн өнгөт паалангаар бүрсэн сав бөгөөд нэгэн цагт Шаньсигийн зүүн өмнөд хэсэгт алдартай байжээ. Паалантай сав хийхэд материал сонгох, зуурах, шиллэгээ хийх, паалан шатаах гэх мэт олон арван үйл явц шаардагддаг бөгөөд тэдгээр нь их төвөгтэй байдаг.
90-ээд онд төрсөн охин Цяо Лин бол Шаньси мужийн биет бус соёлын өв болох Цяо овогтын "Фахуа" шаазан эдлэлийн уламжлалт гар урлалын хорин ес дэх үеийн өв залгамжлагч юм. Тэрээр 2015 онд гадаадад суралцаад буцаж ирээд төрөлх нутаг болох Шаньси мужийн Жинчэн хотын Янчэн шяньд ирж, эцэг эхээсээ фахуа урлах уламжлалт урлалыг хүлээн авчээ. Зарагдах боломжгүй бүтээгдэхүүний асуудалтай тулгарсан Цяо Лин Фахуагийн паалантай өнгийг шинэчилж, хээ болон агуулгыг нь тохируулж, Фахуад цаг үеийн дүр төрхийг нэмж өгч сайжруулсан. Шинэлэг паалан нь дизайны шинэ мэдрэмж, орчин үеийн чиг хандлагад ойр болсон тул хэрэглэгчдийн таашаалд нийцэх болов.
Зах зээлийн захиалгын тоо өсөхийн хэрээр Цяо Лин үйлдвэрлэлийн цар хүрээг үргэлжлүүлэн өргөжүүлж, ойр орчмын олон тосгоны оршин суугчдыг өөрсдийн бизнест ажиллаж орлогоо нэмэгдүүлэхэд татан оролцуулж байна. Цяо Лин “Би багасаа эхлэн ахмадуудынхаа паалангаар бүрсэх сав хийхийг харж байсан, энэ нь миний амьдралын нэг хэсэг болсон" гэж байлаа.Цяо Лин өөрийн хүчин чармайлтаар эртний паалангын ур чадварыг сэргээнэ гэж найдаж байна.










