Хурлын үер нийслэл Бээжин хотын бүх салбарын үндэстний цөөнхийн төлөөлөгчид ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааны тухай өөрийн үзэл бодлоо солилцсон байна.
Уг хурлыг ХКН-ын төв хорооны Нэгдмэл фронтын ажлын газар, БНХАУ-ын Үндэстний хэрэг эрхлэх комисс санаачлан зохион байгуулсан бөгөөд Нэгдмэл фронтын ажлын газрын дэд дарга, Үндэстний цөөнхийн хэрэг эрхлэх газрын дарга Баатар хурлыг даргалж, үг хэлсэн байна. Тэрээр:
- ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх явдал нь үндэстний ажил, Үндэстний хэрэг эрхлэх комиссын ажлын тэргүүн чухал улс төрийн үүрэг болсон байна. Бид хойшид агуу их сэргэн мандалтыг харуулсан Хятадын мөрөөдлийг биелүүлэх, үндэстний ажлын үүргийг зохицуулах, чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, орчин үеийн Хятад улсыг бий болгох, үндэстний цөөнхийн бүс нутгийн хөгжлийг хурдасгах зэрэг талд хичээнгүйлэн ажиллах ёстой. Үүнээс гадна Хятадын үндэстнүүдийн хөгжил өөрчлөлтийн түүхэн хандлагын төлөө үндэстнүүдийн хоорондын солилцоо харилцааг ахиулж, үндэстний ажлын засаглалын өндөр чадварыг хүмүүжүүлж, намын үндэстний тухай онол, үндэстний төрийн бодлогыг цаашид илүү хөгжүүлэх тал дээр хичээн зүтгэнэ гэж онцолсон байна.
