solongonews
Гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд завгүй ажиллаж байна
2022-06-14 08:55
Гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд завгүй ажиллаж байна.

 2022 оны эхний таван сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 16 триллион 400 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувиар нэмэгдэж, тогтвортой өсөлтөд хүрсэн байна. Үүнээс тавдугаар сард импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 9.6 хувь ба 9,2 хувиар өсөж, нийт өсөлтийн хурд болон сарын өсөлтийн хурд өмнөх сараас сэргэжээ.

 Гадаад худалдааны салбар нь үйлдвэрлэл, эргэлт, төлбөр тооцоо нь харилцан уялдаатай юм. Энэ он гарснаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал хэцүүдэж, дотоодын цар тахал олон газарь тархан, дотоодын үйлдвэрлэл, олон улсын ложистик, гадаад худалдааны байгууллагууд хоёр талаасаа дарамт шахалтад орж, хүндрэл, сорилтууд үргэлжилсээр байв. Гадаад худалдааны байгууллагуудын шуурхай байдал ба аж ахуйн нэгжүүдийг сэргээхэд туслах нарийн үйлчилгээний талаар мэдээлэлтэй байж, бүх бүс нутаг, хэлтэс үр дүнтэй бодлогын арга хэмжээг эрэлхийлэх ажлыг хурдасгаж байна.

Гадаад худалдааны барааг дотоод тээвэрлэлтийг саадгүй явуулахын төлөө хүчин чармайлт гаргана

 Хятад улсын гадаад худалдааны зах зээлд Хөх мөрний бэлчир чухал байр суурийг эзэлдэг. Гуравдугаар сараас хойш Хөх мөрний бэлчир дэх гадаад худалдааны хөгжил ямар байна вэ? Сурвалжлагчид Жянсү мужийн Үши хотын өндөр технологийн бүсийн иж бүрэн баталгаат бүсэд ирлээ.

 Жабил Электроникс (Үши) ХХК-ийн үйлдвэрлэлийн цехэд, цагаан ухаалаг ачааны машинууд электрон түүхий эдийг овоолж, төлөвлөсөн замын дагуу шуудан тус бүрийг эмх цэгцтэй, хооллох, сканнердах, шураглах, турших, шалгах, баглаа боодоллох зэргээр эмх цэгцтэй, дараалсан үйл явцтай ажиллаж байв. Олон салбарт хэрэглэгдэх холбооны тоног төхөөрөмжийн бэлэн бүтээгдэхүүн эндээс дэлхийн олон улс орнуудад борлуулагддаг.

 Түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаад худалдааны аж ахуйн нэгжийн хувьд Жабил түүхий эдийнхээ 40-50 хувийг дэлхийн импортоос авдаг. Гуравдугаар сард Шанхай-Жянсү муж дамнасан ачаа тээвэр ложистик гацаанд орж, түүхий эд импортлох нь хүндрэлд оров.

 03-р сарын 28-нд "Жабил Электроникс" Өндөр технологийн бүсийн иж бүрэн баталгаат бүсийн захиргаанд тээврийн үйлчилгээ авах хүсэлт гаргасан бол 04-р сарын 01-нд иж бүрэн баталгаат бүс байрладаг Шинь Вү дүүргийн Засгийн газар тус компанийг "цагаан жагсаалт"-д албан ёсоор оруулсан байна.

 Үүний зэрэгцээ Жабил Электроникс холбогдох газруудын удирдлага, тусламжаар нэг цэгээс нөгөө цэг хүртэл өндөр хурдны ачаа тээвэрлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх багийг байгуулжээ. Үйлдвэрт ирж буй ачааны тээврийн хэрэгсэл, жолооч нарын хаалттай горимд хяналт тавьж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийг зөв явуулахын тулд импортын бараа бүтээгдэхүүнийг чандлан ариутгах зорилгоор 24 цагийн байдалд ажиллуулав.

 Тус компани нь Үши хотын Шиньү дүүрэг, Шанхайн Яншань боомт, Пүдүн олон улсын нисэх онгоцны буудал руу ойр ойрхон материал тээвэрлэх боломжтой болсон бөгөөд үйлдвэрлэлийн баталгаагаа хангаж эхлэв. Тус компанийн ерөнхий менежер Шяо Юн танилцуулахдаа:

- Манай үйлдвэрлэлийн шугам хэзээ ч тасарч байгаагүй. Одоо 70 хувийн хүчин чадлаас 100 хувийн бүрэн хүчин чадалтай болжээ. Одоогийн байдлаар цехийн үйлдвэрлэлийн дамжлага 24 цагаар ажиллаж, ажилчид захиалгаа биелүүлэхийн тулд цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар "Жабил Электроникс"-ийн импорт экспорт өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн.

 Энэ оны эхнээс гэнэтийн хүчин зүйлийн цочролд өртсөнөөс, Худалдааны яам холбогдох газруудтай хамтран гадаад худалдааны голлох аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний баталгааны тогтолцоог бий болгохыг чухалчилав. Гадаад худалдааны бараа бүтээгдэхүүнийг дотоод тээвэрлэлтийг саадгүй явуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, цар тахалд нэрвэгдсэн гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн ажлыг сэргээн, аль болох хурдан үйлдвэрлэлд оруулахад тусалсан байна. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 05-р сард Хөх мөрний бэлчир бүсийн бараа бүтээгдэхүүний худалдааны импорт, экспортын хэмжээ өмнөх сарынхаас 20 хувиар нэмэгдэж, импорт, экспорт мэдэгдэхүйц сэргэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл