
НҮБ-ын Байгаль орчны тавдугаар ассамблейн чуулган 02-р сарын 28-нд Кени улсын нийслэл Найроби хотноо нээгдлээ. Хуралд 200 орчим гишүүн орны 2000 гаруй төлөөлөгч оролцов. Уулзалтын хамгийн чухал сэдвүүдийн нэг нь хуванцар бохирдлын асуудал байв.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр, дэлхийн хэмжээнд жилд 300 мянган тонн хуванцар үйлдвэрлэдгээс 10 хүрэхгүй хувийг нь дахин боловсруулж байна. Үүнээс үзэхэд үлдсэн хувь нь байгаль орчныг бохирдуулах эрсдэл учруулж байна гэсэн үг юм. Иймд Байгаль орчны хөтөлбөр хуванцар хог хаядлыг цуглуулах, түүнийг байгаль дэлхий, хогийн цэгт хаягдахаас сэргийлэх шийдлийг олохыг зорьж байгаа ажээ. Байгаль орчны ассамблейн чуулган хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд үргэлжилнэ.

