solongonews
Бид бол тал нутгийн цоморлиг
2018-06-01 11:27
Бид бол тал нутгийн цоморлиг

    Сүүлийн өдрүүдэд Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Цолмонцэцэгийн 2012 онд үүсгэн байгуулсан “Цолмон” бүжгийн ангийн 6.1-ний олон улсын Эх үрсийн баярт зориулсан “Бид талын цоморлиг” хэмээх спорт урлагийн үйл ажиллагаа Зүүн Үзэмчин хошууны “Онгон саарал” аялал жүүлчлалын газар хөөр хөгжөөнтэй явагдлаа .

Бяцхан авьяастнууд маань үнээ саах, морь тэмээ унах, нүүдэл зэргийг сонирхон үзэж, үндэстнийхээ уламжлалт өв соёл, зан үйл, нүүдэл мал аж ахуй, эдлэл хэрэгсэлтэй биечлэн танилцаж, бас сурагчдаас өнгөрсөн нэг жилийн сурсан цээжилснээ дуулж , хөгжилдөн бүжиглэж эцэг эхчүүддээ толилуулан сонирхуулж, хөл бөмбөг тоглох, шагайгаар морь уралдах зэргээр утга агуулга төгөлдөр ажиллагаанд оролцож баярт мөчөө баяр хөөртэй өнгөрүүлсэн байна .

Үйл ажиллагаанд оролцсон эцэг эхчүүд ч маш их  догдлон баясаж :

- Хүүхэд байтугай бид ч бас нүүдэл мал аж ахуйн зарим хэсэг соёлоо мартах шахаж байна. Энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан нь үнэхээр таалагдаж байна. Залгамж хойч үе хүүхдүүдэд маань үнэхээр олон зүйлийг таниулж мэдүүллээ гэж сэтгэл дүүрэн ярьж байлаа .

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл