solongonews
Ли Кэчян Их Британийн Сангийн сайдтай уулзав
2017-12-17 22:54
Ли Кэчян Их Британийн Сангийн сайдтай уулзав.

Энэ сарын 15-нд Ардын их  хурлын ордонд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад, Их Британийн  эдийн засаг санхүүгийн IX уулзалтад оролцож буй Их Британийн Сангийн сайд Филип Хаммондтой уулзав. 
Ли Кэчян, энэ онд Хятад Их Британийн сайдын  хэмжээний дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиож байна. Хоёр орны  харилцаанд бие биеэ хүндэтгэх, адил тэгш харилцах үндсэн дээр тасралтгүй шинэ  ахиц гарч байна. Их Британийн эдийн засаг дээд хэмжээгээр нээлттэй байх бөгөөд  Хятадын нээлттэй байх хэмжээ ч улам өргөжих болно. Бид Их Британитай улс төрийн  итгэлцлээ бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, гуравдагч зах зээл зэрэг чухал  салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Дэлхийн банк санхүүгийн төв  болсон Лондонгийн давуу талыг ашиглаж, хоёр орны банк санхүүгийн салбар дахь  хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Эдийн засаг банк санхүүгийн энэ  ээлжийн хэлэлцээ харилцан ашигтай хамтдаа ашиг олох үр дүнд хүрэхийг хүсэж байна  гэжээ. 
Хаммонд: Их Британи, Хятадын харилцаа тасралтгүй сайжирч,  хамтын ажиллагааны шинэ боломж тохиож байна. Хятад улстай олон салбар  дахь нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, банк  санхүү, цөмийн эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж,  хоёр орны харилцааны "Алтан эрин үе"-ийг нээхэд Их Британий тал бэлэн байна  гэжээ. 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл