Хятадын Ардын банк 2020 оны шинэ жилд зориулсан дурсгалын зоос гаргав
2019-12-17 16:32
Хятадын Ардын банк 2020 оны шинэ жилд зориулсан дурсгалын зоос гаргасан байна.

Хятадын Ардын банк 12-р сарын 18-ны өдрөөс эхлэн 2020 оны шинэ жилийн дурсгалын зоосыг худалдаанд гаргахаар болсон байна. Тус дурсгалын зоос нь мөнгөн дурсгалын зоос болон зэс дурсгалын зоос хоёр төрлийн байдаг бөгөөд бүгд БНХАУ-ын хууль ёсны мөнгөн тэмдэгт болох юм.

Иргэд онлайнаар тус дурсгалын мөнгийг захиалж болох бөгөөд иргэний үнэмлэхээрээ банкнаас дурсгалын мөнгөө авах боломжтой.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
