БНХАУ-ын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Xiaomi” компани Бразил улс дахь анхны дэлгүүрээ Сан-Паулу хотын Моэма дүүрэгт нээсэн байна.

“Mi” дэлгүүрийг нээх үеэр хотын оршин суугчид 500 метр урт дараалал үүсгэсэн бөгөөд “Xiaomi” компани сүүлийн үеийн гар утаснуудаа 30 хувь хүртэл хямдруулсан байна. Энэхүү дэлгүүрт тоос сорогч, ухаалаг шүхэр, олон үйлдэлт цаг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалах юм.
Бразилын хамгийн том хотуудын нэг болох Сан-Паулу хотод анхны дэлгүүрээ нээж буйдаа баяртай байгаагаа “Xiaomi” компаний Бразил дахь түнш “DL” компаний захирал Пауло Су илэрхийлжээ. “DL” компаний Бүтээгдэхүүн хариуцсан захирал Лусиано Барбоса:
- Хятадын компаниудын бүтээгдэхүүнүүд Бразилчуудын таашаалд хэдийнэ нийцсэн гэж хэллээ.
