solongonews
Элчин сайд Шин Хаймин Гранд Чайна Спортс компанийн Монголд спортын хэрэгсэл хандивлах ёслолд оролцов
2017-03-29 10:53
Элчин сайд Шин Хаймин 3 дугаар сарын 24-нд БНХАУ-ын Гранд Чайна Спортс компанийн Монголд спортын хэрэгсэл хандивлах ёслол мөн Монголын шигшээ багийн тамирчдын тангараг өргөх ёслолд оролцов. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Монголын Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Гранд Чайна Спортс компанийн ерөнхийлөгч Хөү Давэй, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь, Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн зөвлөх Ли Яньжунь болон Тяньжинь хотын бизнесийн төлөөлөл нар уг ёслолд оролцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны салбарт үзүүлж буй дэмжлэг, Гранд Чайна Спортс компанийн Монголын талд үзүүлж буй өгөөмөр туслалцаанд талархлаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ: - Монгол, Хятад бол Иж бүрэн стратегийн түншүүд, хоёр талын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, ялангуяа хоёр улсын хүмүүнлэгийн салбарын харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Энэ удаагийн Хятадын талаас Монголын талд хандивлаж буй спортын хэрэгслүүд нь сайн чанарын төдийгүй Монголын тамирчдын бэлтгэл сургуулилтын нэн шаардлагатай хэрэгцээг хангаж чадах юм. Үүнд Монголын тал гүн талархлаа илэрхийлж буйгаас гадна цаашид БНХАУ-ын ЭСЯ болон Хятадын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж байгууллагатай хамтын ажиллагааны таатай харилцааг хадгалж, хоёр талын холбогдох салбарын харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй амжилтанд хүргэн, хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

Элчин сайд Шин Хаймин Хятад Монгол хоёр улс бол хөрш зэргэлдээ оршдог, нөхөрсөг хөршүүд билээ. Сүүлийн жилүүдэд “Торгоны зам” болон “Талын зам” санаачилгын стратегийн уялдаа холбоо байгуулах явц хурдацтай ахиж, бүх салбарын бодит хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хүмүүнлэгийн салбарын харилцааны түвшин тасралтгүй дээшилсээр Монгол Хятадын харилцааны нэгэн шинэ салбар болж, хоёр улсын ард түмэн бодит үр өгөөжийг хүртэж байна. Спорт бол хүмүүсийн сэтгэлийг нэгтгэж, эрүүл мэндийг сайжруулдаг, нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц өгдөг төдийгүй Хятад Монгол хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал зангилаа юм. Бид энэ удаагийн хандивын завшааныг ашиглан хоёр улсын спортын салбарын харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хүмүүнлэгийн солилцооны түвшинг дахин шинэ шатанд гаргана гэдэгт найдаж байна гэв. Тэрээр мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь хоёр улсын хүмүүнлэгийн солилцоог тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх гүүр болоход бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Гранд Чайна Спортс компанийн ерөнхийлөгч Хөү Давэй БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Монгол Улсын БСШУС-ын яам энэхүү хандивын арга хэмжээг зохион байгуулахад үзүүлсэн дэмжлэгт талархлаа илэрхийлж, тус компани “Нэг бүс нэг зам”, “Гадагш гарах” зэрэг стратегид идэвхтэй оролцож, Монголын спортын салбарын хөгжилд болон Монголд сайн залуу тамирчдыг бэлтгэн гаргахад тусалж, Хятад Монголын бодит хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийлэв.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Элчин сайд Шин Хаймин болон Гранд Чайна Спортс компанийн ерөнхийлөгч Хөү Давэй нарт талархлын бичиг гардуулж, МУ-ын Биеийн тамир, спортын газрын дарга ноён Хөү Давэйд Монголын Ширээний теннисний холбооны хүндэт дарга өргөмжлөл олгов.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Шин Хаймин БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай ажлын уулзалт хийж мөн Монголын шигшээ багийн тамирчдын тангараг өргөх ёслолд оролцлоо.

Мөн өдөр Элчин сайд Шин Хаймин Гранд Чайна Спортс компанийн ерөнхийлөгч Хөү Давэй тэргүүтэй Тяньжинь хотын бизнесийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улсын эдийн засаг, улс төрийн байдлаас танилцуулав.

Гранд Чайна Спортс компани нь Хятад Улсын дотоодын спортын болон интернет харилцаа холбооны салбарын ахмад туршлагатай ажилчдаас бүрдсэн байгууллага юм. Тус компани энэ удаагийн айлчлалаар Монголын талд ширээний теннисний ширээ, сагсан бөмбөгний шийт, гэрэлтүүлэг зэрэг спортын үнэ цэнэтэй хэрэгслийг хандивласан бөгөөд цаашид Монголын талтай тамирчид бэлтгэн гаргах, спортын салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : china-embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл