
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И 08-р сарын 01-нд Сингапурт Зүүн Азийн хамтын ажиллагааны гадаад харилцааны сайд нарын хуралд оролцохоос өмнөхөн Сингапурын гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай уулзав.
Ван И: өдгөө олон улсын байдалд тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байна. Бид хамтаар хүчин чармайлт гаргаж, амьдралын хүчин, хүсэл найдлага ихтэй Зүүн Ази бүс нутгийн энх тайван, амар амгалан, урагш хөгжих хандлагыг баталгаажуулах ёстой гэв.
Тэрээр: Хятад улс АСЕАН-аар төв болгосон Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явцыг идэвхтэй түлхэн урагшлуулж, Сингапуртай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Зүүн Азийн хамтын ажиллагааны гадаад харилцааны сайд нарын хурлыг амжилттай зохион байгуулж, эв найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн дуун хоолойг дамжуулан, олон талт үзлийг баримтлах, ганц талт үзэл болон худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх тодорхой мэдээлэл өгч, идэвхтэй, зөвийг баримталсан, ирээдүйд чиглэсэн Хятад АСЕАН-ы харилцааг урагшлуулахад бэлэн байна гэв.
Сингапур, АСЕАН Хятадын харилцааг зохицуулах дарга орон байсан хугацаанд Хятадын үзүүлсэн дэмжлэгт Вивиан талархаж буйгаа илэрхийлж, АСЕАН Хятадын харилцаанд олсон ахицыг идэвхтэй үнэлж, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл толгой өндийх үеэр бид тодорхой эсэргүүцэж буйгаа илэрхийлж, олон талт үзлийг баримтлан, чөлөөт худалдаа болон эдийн засгийн интеграцчиллийг ахиулж, дүрмээр үндэс болгосон олон улсын дэглэмийг баталгаажуулах ёстой. Сингапур идэвхтэй хүчин чармайлт гаргаж, удалгүй болох гэж буй Зүүн Азийн хамтын ажиллагааны гадаад харилцааны сайд нарын хурлыг амжилттай зохион байгуулна гэв.
