solongonews
Их хорийн удирдагчдын дээд хэмжээний 9 дэх уулзалт өндөрлөв
2014-11-17 16:42
Эдийн засгийн өсөлт, ажлын байрны хангалтыг ахиулж, амьдралын хүчээр дэлхийн эдийн засгийг байгуулж, олон улсын байгууллагыг эрчимжүүлэх нь энэ оны Их 20-ийн дарга орон Австралийн дэвшүүлсэн 3 гол сэдэв юм.

        Энэ сарын 16-нд Австралийн Брисбан хотод Их хорын удирдагчдын дээд хэмжээний 9 дэх уулзалт өндөрлөв. Хурал өндөрлөх үеэр "Хамтарсан албан мэдээ" гаргав. Мөн "Брисбаны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталснаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, худалдааг чөлөөлөх талаар 1000 гаруй төрлийн арга хэмжээ авах санал дэвшүүлсэн байна.

    Саяхан Брисбанд өндөрлөсөн Их хорын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх 3 сэдвийн хүрээнд хоёр хоног яаралтай хэлэлцсэн юм. Зохион байгуулагч орон Австралийн ерөнхий сайд Тони Аббот дээд хэмжээний уулзалт дууссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд "Брисбаны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталсан гэв. Тэрээр: -Ирээдүйн 5 жилийн хугацаанд улс орнуудын засгийн газар энэ төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлэх юм бол дэлхийн эдийн засаг өнөөгийн төсөөллөөр 2.1 хувиар нэмэгдэх буюу 2 триллион гаруй ам.доллар үйлдвэрлэж, олон сая ажлын байр гарах болно гэв.

    Эдийн засгийн өсөлт ажлын байрны хангалтыг ахиулахын тулд хурлын удирдагчид дэд бүтцийн бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө оруулахаар тохиролцов. Австралийн ерөнхий сайд Тони Аббот: -"Бид дэлхийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын санаачилга гаргасан нь ирээдүйн 15 жилийн хугацаанд дэд бүтцийн бүтээн байгуулалтын 70 триллион ам. долларын дутагдлыг зохицуулахын төлөө юм. Санаачилгыг ажиллуулах гол механизм нь Сиднейд төвтэй "Олон улсын дэд бүтцийн төв" юм. Энэ төвийг улс орнуудын засгийн газар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хамтдаа хөрөнгө оруулж байгуулах болно " гэв.



    Өнөөдөр Америкийн эдийн засаг эрчимтэй сэргэж, Дундадын эдийн засаг 7 хувийн хурдаар өсөж байна. Дундад, Америкийг дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийн гол хүчээр үзэж байна. Иймээс Дундад, Америк хоорондын үйл хэргийг дэлхий нийт анхааралдаа авч байна. Дээд хэмжээний уулзалт өндөрлөх үед хийсэн хэвлэлийн бага хуралд Америкийн ерөнхийлөгч Барак Обама: -Америк, Дундад өдгөө хамтын ажиллагааны салбараа улам өргөтгөж байна гэжээ.

    Мөн бид Дундад улстай худалдаа, аялал жуулчлал, суралцах визийг сонгох хэлэлцээр хийлээ. Энэ нь Америк, Дундад хоёр орны аялал жуулчлал, худалдааны ажил үйлсийг хөгжүүлж улам олон ажлын байр гаргах болно. Америк, Дундад хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрөв. Харин хэлэлцэж буй мэдээлэлүүдийн техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр Америкт 60 мянган ажлын байр гаргах болно. Энэ удаагийн хуралд Дундад улс Дундадын валютын нөөцийн хэмжээг багтаасан өөрийн эдийн засгийн тоо бүртгэлээ улам ил тод болгохыг хүлээн зөвшөөрчээ. Энэ бол юань валютын зах зээлд ойртож байгаа алхам юм. Үүнийг Америк шаардсаар ирсэн гэжээ.

    Худалдааг чөлөөлөх нь Их 20-ийн уламжлалт сэдэв юм. Австралийн ерөнхий сайд Тони Аббот хэлэхдээ: Энэ долоо хоногийн сүүлийн Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалтын худалдааны тухай хэлэлцээр нь баялаг үр дүнд хүрлээ. Бүх дэлхийн худалдааг өргөтгөх нь олон улс, олон орны ард түмэнд шууд ашиг өгөх юм гэж хуралд оролцсон удирдагчид санал нэгтэй үзжээ. Худалдаа бол өсөлтийн чухал хөдөлгөх хүч хийгээд өсөлтийн зангилаа хөдөлгөх хүч юм. Худалдаанд тус болохын тулд бид улсын дотоодын өөрчлөлт, олон улсын худалдааны механизмыг гүнзгийрүүлэх нь чухал гэдгийг авч хэлэлцсэн байна гэжээ.

    Удирдагчдын хурлаар банк санхүүг цаашид тогтвортой болгох бодит арга бодлого авч хэлэлцэн, олон улсын хүрээнд татварын талаар хамтран ажиллаж, хил дамнан татвараас зайлсхийж буй ажиллагаанд цохилт өгч, улс орнуудын засгийн газрын татварын орлогыг баталгаажуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Өөрчлөгдөж буй дэлхийн эдийн засгийн байдалд зохицохын тулд дэлхийн эдийн засгийн байгууллагад тохируулалт хийх шаардлагатай гэж удирдагчдын дээд хэмжээний уулзалт нотолжээ. Олон улсын валютын сангийн гишүүдийн нормын тухай өөрчлөлтийн бодлогыг Америк даруй хүлээн зөвшөөрөхийг хурлаас шаардсан байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг ч "Хамтарсан албан мэдээ"-нд бичиж оруулав. Америкийн ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ: -Өчигдөр "Ногоон цаг уурын сан"-г 3 тэрбум ам.доллараар санхүүжүүлэхээр зарласан. Үүгээр дамжин дэлхийн улс орнуудын цаг уурын өөрчлөлтийг зохицуулж, бохир хийн гаргалтыг багасган, цэвэр эрчим хүчинд хөрөнгө оруулахад тусална. Их 20-ийн гишүүд том авто машины эрчим хүч ашиглах үр ашгийг дээшлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Энэ бол бохир хийн гаралтыг багасгах чухал дэвшил юм гэжээ.

Дэлхийн банк санхүүгийн хямралыг хамтран зохицуулах талаар Их 20-ийн гишүүн орнууд том үүрэг гүйцэтгэсэн. Цаашид чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Австралийн ерөнхий сайд мэдэгджээ.

    Ирэх жилийн Их 20-ийн удирдагчдын хурлыг Турк улс зохион байгуулж, харин 2016 онд Дундад улс зохион байгуулах болно.

                                                                                                                                                                      /Эх сурвалж: http://mongol.cri.cn /

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл