solongonews
Халдварын 12 тохиолдол нэмж бүртгэгджээ
2020-12-01 10:50
Халдварын 12 тохиолдол нэмж бүртгэгджээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлснээр 11-р сарын 30-нд Хятадын 31 муж (Өөртөө засах орон ба шууд харьяа хот), Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст шинээр 12 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүний дотроос 8 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 4 нь дотооддоо халдвар авсан тохиолдол юм байна. Түүнчлэн шинээр нас баралт, сэжигтэй тохиолдол илрээгүй. Тухайн өдөр мөн 12 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.

11-р сарын 30-ны өдөр хүртэлх байдлаар Хятад улсад нийтдээ 86 мянга 542 хүн халдвар авч, 81 мянга 631 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 4634 өвчтөн нас баржээ. 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ,,,
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл