Бээжинд “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол илэрчээ
2022-01-17 09:11
Бээжинд “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол илэрчээ.

Бээжин хотод 01-р сарын 15-ны өдөр буюу бямба гарагт коронавирусний “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.
01-р сарын 15-ны өглөө шинжилгээний байгууллагаас өвчтөний нуклейн хүчлийн шинжилгээний хариу хэвийн бус байна гэж мэдээлсэн бөгөөд хот, дүүргийн өвчин халдварыг сэргийлэн хянах төвийн лабораторид хянуулж, шинжилгээний хариу нь эерэг гарч, “омикрон” хувилбарын халдвар хэмээн оношилсон байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
