
Энэ сарын 22-нд болж өнгөрсөн Хонконгийн Хааны ордон музейн нээлтийн ёслол дээр Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн гүйцэтгэх захирал Линь Жэн Юе-Э онцлон тэмдэглэхдээ:
- Хонконгийн Хааны ордон музей нь ирээдүйд Хонконгт ирэх хүмүүсийн аялал жуулчлалын газар болж, Хятад үндэстний эртний бөгөөд мөнхийн оюун санааны үзлийг дэлхийд таниулж, Хятад улсын нийтийг хамарсан, нээлттэй, найдвартай, хүндтэй дүр төрхийг харуулах болно" гэв.
Хааны ордон музейн соёлыг дэлхийд хандуулна
Линь Жэн Юе-Э хэлэхдээ:
- Хонконгийн Хааны ордон музейн бүтээн байгуулалт нь "Нэг улс, хоёр систем"-ийн өвөрмөц давуу талтай салшгүй холбоотой бөгөөд Төв Засгийн газраас Хонконгийг бүх талаар дэмжиж, Хонконгийн элэг нэгтнүүдээ хайрлаж байгаатай салшгүй холбоотой юм. Хонгконгийн Хааны ордон музей нь Хонконгийн гадаад харилцааны давуу талыг ашиглан ордон музейн соёлыг "дэлхий дахинд таниулж", Хятад болон гадаад орнуудын соёлын солилцоог ахиулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Хонконгийн Хааны ордон музейн нээлтийн ёслолыг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулав. Соёл, аялал жуулчлалын дэд сайд, Соёлын өвийн газрын дарга Ли Чюнь хэлэхдээ:
- Хонконгийн Хааны ордон музейн барилгын бүтээн байгуулалт нь ордноор төлөөлүүлсэн Хятадын уламжлалт соёл хийгээд орчин үе, олон улс хийгээд Хонконг хоорондын бүтээлч хослол болох төдийгүй эх газар болон Хонконгийн соёлын дурсгалт зүйлсийн хамтын ажиллагааны чухал үйл явдал болж, Хонконг эх газар хамтдаа Хятадын уламжлалт соёлыг хуваалцан, Хятадын соёл иргэншлийг үргэлжлүүлэн өвлөн үлдээх шинэлэг туршлага болно. Хонконгийн Хааны ордон музейг байгуулсан нь Хонконгийн иргэдэд үзэсгэлэнтэй, нандин соёлын дурсгалт газруудыг ойрын зайнаас сонирхох, Хятадын шилдэг уламжлалт соёлын гүн гүнзгий өвийг ойлгож, орчин үеийн Хятадын хөгжлийг мэдэрч, Хонконгийн хөгжил цэцэглэлтийн соёлын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж чадна.
07 дугаар сарын 02-нд Хонконгийн Хааны ордон музейн нээлтийн үзэсгэлэнд үндэсний үнэт зүйлсийн багц албан ёсоор дэлгэгдэж, Хонконгийн иргэд хүрэлцэн очиж, соёлын дурсгалт зүйлсийн сэтгэл татам байдлыг мэдрэх болно. Хонконгийн Хааны ордны музейн нээлтийн үзэсгэлэнд Хятадын таван мянган жилийн соёл иргэншлийг хамарсан уран зураг, хүрэл, шаазан эдлэл, алт мөнгө, паалан, хаш чулуу, тамга зэрэг 25 төрлийн 914 соёлын дурсгалт бодис дэлгэгдэнэ. Үүний 166 нь "Үндэсний эрдэнэ"-ийн зэрэглэлийн нэгдүгээр зэрэглэлийн соёлын дурсгалт зүйл бөгөөд нийт үзмэрийн 18 хувийг эзэлж байгаагийн ихэнх нь анх удаа олон нийтэд хүрч байгаа эрдэнэс юм.
Инновац, технологийг соёлын музейтэй хослуулах
Ордон музейн захирал Ван Сшюйдүн хэлэхдээ:
- Энэ удаагийн үзэсгэлэнг Хонконгийн Хааны ордон музей болон Ордон музейн хүрээлэн хамтран зохион байгуулсан. Хааны ордон музейн хүрээлэн 1925 онд байгуулагдсан цагаасаа хойш соёлын дурсгалт зүйлсийн хамгийн том, хамгийн өндөр стандартын цуврал үзэсгэлэн гаргаж байгаа юм. Хааны ордон музейн хүрээлэн Хятадын уламжлалт соёлыг жинхэнэ, бүрэн дүүрэн хамгаалах, өвлүүлэх, сурталчлах түүхэн эрхэм зорилготой бөгөөд Хонконгийн Хааны ордны музейн эрхэм зорилгыг үүрч байгаа төдийгүй Хонконгийн Хааны ордон музейн эрхэм зорилго, хөгжлийн чиг хандлага нь Ордон музейн хүрээлэнтэй бүрэн нийцэж байна. Цаашид хоёр тал нэг чиглэлд ажиллаж, Төв Засгийн газар болон Хонконгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хятадын соёлын олон улсын нөлөөг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, солилцоо, хамтын бүтээн байгуулалтыг ахиулна гэдэгт итгэж байна.
Хонконгийн Хааны ордон музейн захирал Ү Жыхуа танилцуулахдаа:
- Инновац технологи нь Хонконгийн давуу тал бөгөөд үүнийг соёл, экспотой хослуулснаар Хонконг Хятад болон барууны соёлыг нэгтгэсэн олон улсын соёл, урлагийн солилцооны төвийн үүргийг илүү сайн гүйцэтгэж, Хятадын шилдэг уламжлалт соёлыг дэлхийд сурталчлах болно. Хонконгийн Хааны ордон музей нь Хонконгт Хятад-гадаадын соёл урлагийн солилцооны төвийг хөгжүүлж, "дотоод болон гадныг холбосон" гүүрийн үүрэг гүйцэтгэн, Хятадын түүхийг дэлхий дахинд хүргэх боломж болгон ашиглах болно.
Хонконгийн иргэд үзэсгэлэнг маш их сонирхож байна
Одоогийн байдлаар Хонконгийн Хааны ордон музей 70 мянга гаруй тасалбарыг урьдчилан борлуулаад байна. Үүнд 120 хонконг долларын үнэ бүхий тусгай үзэсгэлэнгийн тасалбарын 83 орчим хувь нь зарагджээ. Үзэсгэлэнгийн тасалбар худалдаанд гарсан өдөр Хонконгийн иргэн ноён Жао гэр бүлийнхэндээ тасалбар худалдан авав. Ноён Жао хэлэхдээ "Би шаазан эдлэлийг их сонирхдог. Энэ удаад би заавал газар дээр нь очиж Умард Сүн улсын үеийн Рү Яогийн эрдэнэсийг үзнэ. Хонконгийн Хааны ордон музейн нээлтийн үзэсгэлэн Хонконг эх орондоо ирсний 25 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд хүүхдүүд үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой болж, эх орны түүх, соёлын талаар илүү ихийг мэднэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Нээлтийн баярыг тохиолдуулан Хонконгийн Хааны ордон музей нь цуврал лекц, хөгжим, бүжиг, жүжгийн үзүүлбэр зэрэг тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаагаас гадна амралтын өдрүүдээр тогтмол кино үзүүлэх, уран бичлэг, уран зургийн ангиудыг нээж байна.
Ли Чюнь хэлэхдээ:
- Хонконгийн Хааны ордон музей нь Хонконгийн газарзүйн өвөрмөц байршил, үндэсний санхүү, далайн тээвэр, худалдааны төвийн статус ба эх орны түүх, соёлын баялаг өвд тулгуурлан Хятадын шилдэг уламжлалт соёлыг сурталчилж, Хятад болон гадаад орнуудын соёлын солилцоог ахиулан, Хонконг Хятадын соёлын түүх, Хятад болон дэлхийн түүхийг өгүүлэх тавцан болж чадна гэдэгт итгэж байна.
