Бээжинд 2017 оны Олон улсын аж үйлдвэрийн хүчин чадлын хамтын ажиллагааны форум буюу Хятадын Гадаад худалдааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны IX хэлэлцээрт оролцож байгаа Сергей Глазьев:
- Хятад, Оросын эдийн засаг, худалдааны харилцаа нь харилцан ашигтай хамтын ажиллагаа, давуу талаа харилцан нөхөх үндсэн дээр байгуулагдсан юм. Иймээс Оросын бизнесийн салбарынхан “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт, Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа холбоог чухалчилдаг юм гэж хэллээ.
Мөн хоёр талын худалдааны бүтэц улам сайжирч, үндэстэн дамнасан цахим худалдаа зэрэг шинэ хэлбэрийн худалдааны арга хэлбэр хурдтай хөгжлөө. Сергей Глазьев:
- Үндэстэн дамнасан цахим худалдаа хоёр талын худалдааны хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлж байна. Хятад, Оросын үндэстэн дамнасан цахим худалдааны хамтын ажиллагаа хурдтай хөгжиж, хууль тогтоомжийн аргаар, татварын хөнгөлөлттэй бодлогын хэрэгжилтийг баталгаажуулах төдийгүй үндэстэн дамнасан цахим худалдаанд ногоон гэрэл асааж өгсөн гэсэн байна. Мөн тэрээр:
- “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт, Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа холбооны хамтын ажиллагааны хүрээнд бид хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны томоохон төслүүдийг ахиулж, бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын шинэ сан, банк санхүүгийн хамтын ажиллагааны механизм байгуулан хамтын хөрөнгө оруулалтад илүү сайн үйлчилгээ үзүүлж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам өндөр түвшинд хүргэнэ гэж онцолсон байна.
