”Улаагчин тахиа жил”-ийн шуудангийн марк худалдаанд гарлаа
2017-01-04 11:37
Хятадын Төв шуудан энэ сарын 5-ны өдрөөс эхлэн “Улаагчин тахиа жил”-ийн шуудангийн маркийг албан ёсоор худалдаалж эхлэхэд бэлэн болоод байна.

Үнийн хувьд хосоороо 2.4 юань бөгөөд “Улаагчин тахиа жил”-ийн шуудангийн маркны эхний хуудас нь эрч хүчтэй, цог заль бадрахыг бэлгэшээн дэвдэрч буй эрэгчин тахианы зураг. Энэ нь Хятад улсын хурдтай хөгжлийг бэлгэдэж байгаа юм. Хоёр дахь хуудас нь улаагчин тахиа жилийн өлзий хийморийг бэлгэшээсэн нэг эмэгчин тахиа, хоёр дэгдээхэйгээ хамгаалан яваа эв найрын утга учир агуулсан зураг дүрслэгдсэн байна.
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
