solongonews
05-р сард нийт иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсчээ
2023-06-16 16:23
Хятадын Үндэсний эрчим хүчний газраас 06-р сарын 14-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 05-р сард нийт нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 722.2 тэрбум кВт.цаг болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувиар өссөн байна

Хятадын Үндэсний эрчим хүчний газраас 06-р сарын 14-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 05-р сард нийт нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 722.2 тэрбум кВт.цаг болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувиар өссөн байна. Салбараар нь авч үзвэл анхдагч үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.3 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар нэмэгдэж, хоёрдогч үйлдвэрийнх 495.8 тэрбум кВт.цаг буюу өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн байна. Гуравдагч үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 128.5 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн юм. Хот, хөдөөгийн иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 87.6 тэрбум кВт.цаг болсон нь өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өссөн байна. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3532.5 тэрбум кВт.цаг болсон нь өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбараар авч үзвэл анхдагч үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 45.6 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар нэмэгдэж, хоёрдогч үйлдвэрийнх 2364.3 тэрбум кВт.цаг буюу өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Гуравдагч үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 613.6 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өссөн байна. Хот, хөдөөгийн иргэдийн ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ 509 тэрбум кВт цаг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл