solongonews
Зүрх судасны өвчинд ач тустай жор
2018-12-06 10:36
Зүрх судасны өвчинд ач тустай жор

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд “хоол хүнс”-ээр зохицуулах нь хамгийн хямд, хамгийн хялбар, хамгийн үр дүнтэй мөртөө муу нөлөөгүй маш сайн арга болох нь мэдээж аж. Бид Хятадын эрдэм шинжилгээний байгууллагуудын тусгай мэргэжилтний судалгаанд суурилан, зүрх судасны шим тэжээл ямар хоол хүнсэнд агуулагдаж байдгийг та бүхэндээ танилцуулж, шим тэжээлээ тэнцвэртэй байлган, Зүрх судасны эрүүл мэндэд тустай жор зохиож өгөхийг хичээлээ.

Зүрхийг хамгаалдаг шим тэжээлийн элемент

Загас ба загасны тос (EPA ба DHA), ханаагүй тосон хүчил, кали зэрэг шим тэжээлийн элемент нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой байдаг.

Тосны хүчил, идээний ширхэглэг, навчин хүчил зэрэг нь зүрх судасны өвчний аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Ханаагүй өөхөн хүчил

Тосны хүчил нь цорын ганц дан ханаагүй өөхөн хүчил болно. Голдуу цайны тос, оливийн тос, шилэмдгийн тос болон самранд агуулагдаж байдаг. Олон төрлийн ханаагүй өөхөн хүчил нь голдуу буурцгийн тос болон газрын самрын тосон дахь n-6 өөхөн хүчил болон загас, загасны тосон дахь EPA, DHA-аас гаралтай.

Ширхэглэг бүтэцтэй хоол хүнс

Олонх тооны ширхэглэг бүтэцтэй зүйл нь цусан дахь цөсний чулуулаг алкуул ба муу цөсний чулуулаг алкуулын түвшнийг бууруулдаг. Хоол хүнсний ширхэглэг агуулсан хүнсэнд буурцгийн төрөл, хүнсний ногоо, жимс, гүнждийн тос зэргийг хамардаг.

Зүрх судсанд тустай хоол хүнсний тусгай жор

Хоол хүнс бол зүрх судасны өвчинд нөлөөлдөг чухал элементийн нэг болно. Хоолоо “зөв идвэл” зүрх судасны өвчин үүсгэх аюулыг багасгаж, титэмлэг зүрхний өвчин үүсэх болон үхлийн аюулаас зайлах боломжтой.

Та хэрвээ яаж хоолловол зохихыг сайн мэдэхгүй байвал тусгай мэргэжилтний зөвлөгөөгөөр хооллож болно.(Дагалдуулсан зургаас хараарай)

Зүрх судасны эрүүл мэндийг батлахад хоол хүнсний талд анхаарахаас гадна олон хоногоор дасгал хийх хэрэгтэй. Өдөрт 30-40 минут, долоо хоног бүр 5-7 өдөр хол зайнд алхах хэрэгтэй. Биеийн жин хэтэрсэн буюу махлаг хүмүүс бодит байдалд суурилан дасгалын хэмжээгээ нэмбэл сайн.

Амьдралын дадал зуршил, зөв хооллох дадал нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх суурь болно. Гэсэн хэдий ч эмийн эмчилгээг орлуулж болохгүй гэдгийг ойлгоорой. Цусны даралт, цусны өөх, цусны чихэр өндөр өвчтөн болон бусад зүрх судасны өвчтэй хүмүүс хоол хүнсээ зохицуулахаас гадна эмчээс зөвлөгөө авч эмчилгээ хийх хэрэгтэй байдаг.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл