Гуандүн мужийн Шэньжэнь хотод Ази Номхон далайн бүсийн эрчим хүчний зохицуулалтын 6-р чуулга уулзалт 16-нд болов. Чуулганы үеэр Үндэсний эрчим хүчний газраас нийтэлсэн "Хятадын эрчим хүчний зохицуулалтын хайгуул, практикийн тайлан" нь Хятад улс эрчим хүчний ногоон өөрчлөлт болон эрчим хүч үйлдвэрлэх арга барилыг эрчимтэй дэмжиж, шинэ эрчим хүчний системийг байгуулан "давхар нүүрстөрөгч" зорилтыг биелүүлэхэд тус дэм үзүүлснийг харуулж байна.
2022 онд шинэ эрчим хүчний зах зээлийн гүйлгээний хэмжээ 346.5 тэрбум киловатт-цагт хүрч, нийт шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн 38.4 хувийг эзэлж, 2020 оноос 14 пунктээр нэмэгдэв.
"Сүүлийн жилүүдэд Хятад улс эрчим хүчний хууль эрх зүйн тогтолцоо, салбарын хяналтын тогтолцоог тасралтгүй сайжруулж, үндэсний эрчим хүчний нэгдсэн зах зээл, газрын тос, байгалийн хийн үндэсний сүлжээг байгуулах ажлыг түргэсгэж, эрчим хүчний салбарын зах зээлийн түвшин иж бүрэн дээшилжээ". Үндэсний эрчим хүчний газрын дарга Жан Жяньхуа:
- Цаашид манай улсын эрчим хүчний зохицуулалт нь эрчим хүчний аюулгүй байдал, хангамжийг хангах, эрчим хүчний ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг өөрчлөлтийг хийх, эрчим хүчний нөөцийн хуваарилалтыг илүү өргөн хүрээнд оновчтой болгоход түлхүү анхаарч, ард түмний сайн сайхан амьдралын эрчим хүчний хэрэгцээг хангаж, эрчим хүчний хяналтын ерөнхий үр ашгийг дээшлүүлэн, эрчим хүчний хөгжлийн шинэ чиг хандлагад байнга дасан зохицож, эрчим хүчний өндөр чанартай хөгжлийг дэмжинэ гэсэн байна.
Эрчим хүчний үндэсний газрын Зах зээлийн хяналтын газрын дарга Сун Хункүн:
- Эрчим хүчний системийн шинэчлэл тасралтгүй гүнзгийрснээр Хятад улсын эрчим хүчний зах зээлийн арилжааны цар хүрээ аажмаар өргөжиж байна. Энэ оны 01-р сараас 10-р сар хүртэл улсын зах зээлийн гүйлгээний цахилгаан эрчим хүч 4.66 их наяд киловатт цаг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хувиар нэмэгдэж, нийгмийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 61.3 хувийг эзэлж байна. Худалдааны байгууллагуудад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 2016 онд 42,000 байсан бол одоогийн 708,000 болж нэмэгдсэн нь зах зээлийн эрч хүчийг үр дүнтэй идэвхжүүлжээ.
