Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян 3 дугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн жил экологийн соёлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ногоон хөгжилд шинэ ахиц гаргасан гэж хэллээ.
Экологийн соёлын бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлэх талаар үнэлгээ хийх арга барилыг тогтоож, улс орны экологийн соёлын туршилтын бүс байгуулсан. Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж, хүхрийн давхар исэл, азотын исэл ялгаруулах хэмжээг 5.6 хувь болон 4 хувиар тус тус бууруулж, 74 том хотын агаарын бохирдол PM2.5-ын хэмжээг жилд 9.1 хувиар бууруулсан. Мөн эрчим хүчний бүтцийг сайжруулж, цэвэр эрчим хүчний хэрэглээний хэмжээг 1.7 нэгжээр дээшлүүлж, нүүрсний хэрэглээний эзлэх хэмжээг хоёр нэгжээр бууруулжээ. Ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан. Мөн байгаль орчин хамгаалах ажилд хяналт шалгалт хийж, байгаль орчин сүйтгэсэн нэг бүлэг хууль бус хэргийг илрүүлж, байгаль орчинг хамгаалах ажлыг цаашид ахиулсан гэсэн байна.
Ерөнхий сайд Ли Кэчян Өнгөрсөн жил экологийн соёлын тухай үг хэллээ
2017-03-06 10:29
Хятад улс өнгөрсөн жил, экологийн соёлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ногоон хөгжилд шинэ ахиц гаргасан байна.
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
