solongonews
Аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үйлчилгээний аутсорсингийн гэрээний үнэ өсөв
2024-05-22 17:22
Өмнөх дөрвөн сарда аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үйлчилгээний аутсорсингийн гэрээний үнэ өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөв

 Сэтгүүлчид 21-ний өдөр Худалдааны яамнаас мэдээлснээр, энэ оны 1-р сараас 4-р сар хүртэл Хятадын аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үйлчилгээний аутсорсингийн гэрээний хэмжээ 781 тэрбум 430 сая юаньд хүрсэн бол гүйцэтгэлийн хэмжээ 520 тэрбум 510 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.4 хувь ба 12.9 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүнд, оффшор үйлчилгээний аутсорсингийн гэрээний үнийн дүн 419 тэрбум 400 сая юань, гүйцэтгэлийн хэмжээ 274 тэрбум 570 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувь ба 8.2 хувиар тус тус өссөн байна.

  Бизнесийн бүтцийн үүднээс авч үзвэл, Хятадын аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн оффшор мэдээллийн технологийн аутсорсинг (ITO) 116.59 тэрбум юань, бизнесийн үйл явцын аутсорсинг (BPO) 49.4 тэрбум юань, болон мэдлэгийн үйл явцын аутсорсинг (KPO) 108.58 тэрбум юань болж, жилийн өмнөхөөс 10.9 хувь, 1.7 хувь ба 8.5 хувиар тус тус өссөн байна. Үүнд, программ хангамжийн судалгаа, хөгжүүлэлтийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний үйлчилгээ, үйлдвэрлэлийн дизайны үйлчилгээ хурдацтай хөгжиж, гүйцэтгэлийн хэмжээ тус бүр 55 тэрбум 570 сая юань, 10 тэрбум 280 сая юань аб 45 тэрбум 410 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.7 хувь,17.8 хувь ба 10.9 хувиар тус тус өссөн байна.

 Бүс нутгийн хуваарилалтын хувьд, орон даяар үйлчилгээний аутсорсингийн үлгэр жишээ 37 хот 376 тэрбум 270 сая юанийн оффшор үйлчилгээний гэрээ байгуулж, 243 тэрбум 880 сая юаньд хүрч, улсын хэмжээний 89.8 хувь болон 88.8 хувийг тус тус эзэлсэн бол жилийн өмнөхөөс 5.6 хувь ба 5.1 хувиар тус тус өссөн байна. 

 Хөх мөрний бэлчирийн бүс нутгийн оффшор үйлчилгээний аутсорсингийн гэрээний үнийн дүн 223 тэрбум 210 сая юань, гүйцэтгэлийн хэмжээ 143 тэрбум 750 сая юань болж, улсын нийт хэмжээний 53. хувь ба 52.4 хувийг тус тус эзэлжээ. Бээжин-Тяньжинь-Хэбэй бүс нутагт хийгдсэн оффшор үйлчилгээний аутсорсингийн гэрээний үнийн дүн 66 тэрбум 680 сая юань, гүйцэтгэлийн хэмжээ 28 тэрбум 840 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 42.2 хувь ба 35.5 хувиар тус тус өссөн байна.

 Олон улсын зах зээлийн өнцгөөс авч үзвэл, 1-4-р сар хүртэл Хятад улсын Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн гишүүн орнуудын оффшор үйлчилгээний аутсорсингийн гүйцэтгэлийн хэмжээ 73 тэрбум 260 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.6 хувиар өссөн байна. Тус улсын "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтад зориулж оффшор үйлчилгээний аутсорсингийн гүйцэтгэлийн нийт дүн 79 тэрбум 950 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өсчээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл