”Олон улсын найрамдалт хотууд”-ын бага хурал Хятад улсад боллоо
2016-11-11 22:05
”Олон улсын найрамдалт хотууд”-ын бага хурал энэ оны 10-ны өдөр Чүнчин хотод боллоо. 56 орны 144 хотын нийт 700 гаруй төлөөлөгчид хуралд оролцов. Хятад улсын дэд дарга Ли Юаньчао хурлыг удирдлаа.

Энэ удаагийн хурал "Шинийг санаачлах, хамтран ажиллах, үр ашгаа хуваалцах" уриан дор болов. Хурлын зорилго нь гадаад, дотоодын найрамдалт хотуудын орон нутгийн засаг захиргаа, олон улсын байгууллага болон энэ талын судалгаа хийж буй байгууллага, хувь хүмүүст ажлын үр бүтээлээ харуулах, амжилтын туршлагаас суралцах, хамтран ажиллах дүрэм журам, арга замыг хуваалцах, тулгарч буй асуудал, сорилтыг хамтдаа даван туулах боломжоор хангахад оршино.
Тус хурал нь хоёр жил тутамд нэг удаа зохиогддог бөгөөд Бээжин, Шанхай, Чэндү, Гуанжөү зэрэг хотуудад зохиогдож байсан байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://finance.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
