solongonews
Хятадын тамирчин Янчянь Токиогийн олимпоос анхны алтан медалийг авлаа
2021-07-24 19:56
Хятадын тамирчин Янчянь Токиогийн олимпоос анхны алтан медалийг авлаа.

24-ний өдөр Хятадын буудлагын тамирчин Ян Чин 2020 оны Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд тэргүүлж, Токиогийн олимпын алтан медалийн эзэн боллоо.

Олимпын наадмын анхны алтан медаль буудлагын спортоос тодордог болоод удаж байна. Энэ жилийн Токиогийн олимпын анхны алтан медаль эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрлөөс тодорч байгаа бол 2004 болон 2012 оны олимпын наадамд Хятадын тамирчин Дү Ли болон И Силинь нар уг төрлөөр алтан медаль авч байжээ.

Ян Чин 2000 онд төрсөн дөнгөж 21 настай тэрээр Хятадын Чинхуа Их Сургуулийн оюутан бөгөөд 2019 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болжээ.

Олимпын наадмын эхний өдрийн 14:00 цагт болсон хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 49 кг жинд Хятадын тамирчин Хоу Жихуй Токиогийн алтан медаль хүртлээ.

Токиогийн олимпын буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны шигшээ уралдаан Японы Токио хотын Асака буудлагын талбайд болов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл