
Умардын хөх өвөл … өвлийн хөх үдэш … амь насны минь өнгө . Өвдөх даарах хоёроос жаргал амтагдах өсөд өөр нэгэн ертөнц бол миний ертөнц . Хуруугаа имчхэд ус шавхарагдмаар хөх үүлсийн цээж газарт түрэн хүндэрсэн ийм л хөх үдэш миний үдэш ээ. Хүлээж байна чамайг би / тэнгэр яг л ийм байхад ирээрэй … гэж хэн нэгний илгээсэн шүлгийн мөр миний хэлэх гээд олоогүй, зүрх хавиргаа дэлдээд л өөрөө учир зүггүй гансарч үлдсэн тэр үг мөн байна. Хүлээж байна шүү … чамайг. Тэнгэр ийм л байхад ирээрэй . Миний хөх үдшээр чи гунихгүй байж чадахгүй биз. Яг л тэр өнгө болохоор … харин тэнгисийн салхи шилбэ ороогоод , Грегийн цагаан тан дээр бүжиж байна гэж би зүүдэлдэг. Намайг хөглөх гал улаан найз Испанийн Flamenco. Гунгийн минь өнгө гүн хөх. Харин би өөрөө тэр улаан пансан дашинз байна. Орой намрын анар жимсгэнэ, ордны зэлүүд хашаа, бас … ус нутгийн минь элгэн хадууд, энэ миний өнгө. Тэр улаан … бас чиний устцагааны мойл, долоогоонийн өнгө шүү .
Ээмэг сүйхээ хайрцагт нь, эмнэг танхилаа цээжинд нь орхиод өвөл минь чамд би найдлаа шүү … Өөрөөсөө урвах цаг ирнэ. Ийм л үдшээр надад чи сануулаарай. Үнэхээр санахгүй байвал, үхсэн гэдэгт минь итгээрэй. Дурлаж сураад … дурлалдаа шаналж сураад, түүнийгээ хорсож сурсан . Энэ хорслыг уучлахын цагт л чиний дуртай улирал ирээд, би шувуудын зэл даган холын тэнгисийг чиглэнэ ээ. Чиний дуусан урлах гэж зовсон өнгө гэгээ хоёрын хослол байна. Зүгээр л чамд дурсагдахчыг хүсэхгүй, зөндөө намраар шинэхэн байхыг л хүснэ. Улааганын жимс өвдөж биелдэг гэж би боддог . Биелсэн тэр төгс ярууг бурхад таалан болгогоод, бие нь эвдрэхэд бүтэхийн шидэд оршидог аж. Элсний мянган ширхэг ч, эх газрын минь бодол. Элэгдхийн орчлонд хүн мөнхөрдөггүйн учир энэ мөн билээ .
